Дэлхий дахины бизнес эрхлэгчид, аялагчдын удаан хүлээсэн зүйл бол Хятад улс хилээ нээх байлаа. Тэгвэл Хятад улс ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гаднаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй бөгөөд нэгдсэн хорио цээрийн дэглэмийг цуцлах болов. Мөн олон улсын зорчигч тээврийн тоог хянах арга хэмжээг цуцлана.
Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр /2022.12.26/ Covid-19-ийн албан ёсны нэршлийг “Шинэ коронавирусын уушгины хатгалгаа” буюу В ангиллын халдварт өвчин гэж мэдэгдэв. Ингэснээр Covid-19-ийн тохиолдлуудад В ангиллын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг авах болсон нь энэ юм. Covid-19 өмнө нь ялгаагүй В ангилалд тооцогдож байсан ч гэсэн хүнээс хүнд халдварладаг, хор хөнөөлтэй гэж үзсэн тул А ангиллын халдварт өвчний арга хэмжээнүүдийг авдаг байжээ.
Мөн Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хуульд заасны дагуу Covid-19 халдварыг хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай халдварт өвчинд тооцохгүй болов.
В ангиллын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг доор сийрүүлбэл:
- Covid-19 халдварын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахгүй
- Ойрын хавьталуудыг тоолж, тодорхойлохгүй
- Өндөр болон бага эрсдэлтэй газруудыг тодорхойлохгүй
- Covid-19-өөр халдварласан өвчтөнд эмчилгээ хийх, эрүүл мэндийн даатгалын бодлогыг зохицуулах
- Шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх
- Тархварын мэдээллийг гаргах давтамжийг тохируулах
- Гадаадаас ирж буй зорчигчид болон бараа бүтээгдэхүүнт халдварт өвчний эсрэг арга хэмжээ авахгүй байх
Хятад руу ирэх жуулчид тус улсын Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй болсон. Гэхдээ 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэдэг нь хэвээрээ байна. Мөн Хятадад ажиллаж, суралцдаг гэх мэт гадаадын иргэдийн зохицуулалтыг цаашид илүү оновчтой болгож, визний нөхцлөөр хангах юм.
Зорчигч тээврийн усан болон хуурай замын боомтоор орж гарах үйл явцыг үе шаттайгаар сэргээнэ. Үндсэндээ олон улсын халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан, бүх салбарын үйлчилгээг дэмжихийн тулд аялал жуулчлалыг эрэмбэ дараатай сэргээх аж. Тус улсад Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй гурван жилийн дараа хамгийн анхны шийдвэртэй алхам хийсэн нь энэ сарын 7-ны өдөр гаргасан хязгаарлалтын шинэ журмууд байсан. “QR” кодын хяналт, бүх нийтийн шинжилгээ зэргийг цуцалсан нийт 10 багц журмыг танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эх сурвалж: CHINA BRIEFING
“Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.
Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно.
Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна. Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй.
Монгол Улсын визийн ангилалууд | |||
№ | Визийн ангилал | ||
1 | A1 | Албан хэргийн зорилгоор | Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтан |
2 | A1-1 | Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээд | |
3 | A2 | Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан | |
4 | A2-1 | Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээд | |
5 | A3 | Гасгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэн | |
6 | A3-1 | Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
7 | B1 | Хөрөнгө оруулагч | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч |
8 | B1-1 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээд | |
9 | B2 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн | |
10 | B2-1 | Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
11 | B3 | Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэн | |
12 | B3-1 | Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
13 | C1 | Хөдөлмөр эрхлэгч | Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн |
14 | C1-1 | Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
15 | C2 | Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
16 | C2-1 | Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
17 | C3 | Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
18 | C3-1 | Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
19 | C4 | Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
20 | C4-1 | Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
21 | C5 | Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
22 | C5-1 | Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
23 | C6 | Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
24 | C6-1 | Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
25 | C7 | Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
26 | C7-1 | Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
27 | C8 | Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
28 | C8-1 | Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
29 | C9 | Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
30 | C9-1 | Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
31 | C10 | Өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэн | |
32 | C11 | Тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэн | |
33 | E1 | Суралцах зорилгоор | Ерөнхий боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн |
34 | E2 | Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн | |
35 | E2-1 | Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
36 | E3 | Монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн | |
37 | E4 | Төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэн | |
38 | E5 | Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэн | |
39 | E5-1 | Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
40 | F1 | Гэр бүлийн зорилгоор | Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн |
41 | F1-1 | Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхэд | |
42 | F2 | Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн | |
43 | F2-1 | Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
44 | F3 | Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн | |
45 | F3-1 | Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
46 | G | Цагаачлах зорилгоор | Цагаач |
47 | G-1 | Цагаачийн хамаарал бүхий этгээд | |
48 | H1 | Хувийн зорилгоор | Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэн |
49 | H1-1 | Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
50 | H2 | Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн | |
51 | H2-1 | Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээд | |
52 | H3 | Хувийн бусад зорилгоор ирэх гадаадын иргэн | |
53 | J | Шашны зорилгоор | Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэн |
54 | J-1 | Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд | |
55 | K1 | Түр ирэгч | Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн |
56 | K2 | Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн | |
57 | K3 | Хил орчмын жуулчин | |
58 | K4 | Соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэн | |
59 | K5 | Импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэн | |
60 | K6 | Дамжин өнгөрөх гадаадын иргэн | |
61 | K7 | Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэн | |
62 | K8 | Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар ирэх гадаадын иргэн | |
Визийн хугацаа | |||
№ | Визийн төрөл | Байх хугацаа/Хүчинтэй хугацаa | |
1 | Нэг болон хоёр удаагийн орох, дамжин өнгөрөх виз | 90 хүртэл хоног/ 150 хоног | |
2 | Олон удаагийн виз /Түр ирэгчийн/ | 30 хүртэл хоног/ 183 болон 365 хоног | |
3 | Бүх төрлийн дамжин өнгөрөх виз | 10 хүртэл хоног/ 150 хоног | |
4 | Хил орчмын жуулчинд олгох өдрийн виз | 3 хүртэл хоног/ 150 хоног |
Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.
•Монголын аялал жуулчлалын салбарын 2023 оны эвент арга хэмжээний нэгдсэн календарь гарлаа.
•Монголын аялал жуулчлалын холбооны эмхэтгэлээр Монголын аялал жуулчлалын салбарт 2023 онд зохион байгуулагдах нэгдсэн эвент арга хэмжээний календарийг бэлтгэн тур оператор компаниуд, аялал жуулчлалын салбарынханд хүргэхэд бэлэн боллоо.
•Энэхүү календарьт Монголын аялал жуулчлалын холбоо, 21 аймгийн БОАЖГазар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо болон бусад байгууллагуудын албан ёсны хуваарьт орсон голлох үйл ажиллагаанууд багтсан болно.








Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэх статистик бий.
Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.
Тиймээс салбарынхан ирэх жилүүдэд аялал жуулчлал сэргэнэ гэсэн итгэл найдвар тээж буй. Учир нь Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оноос хэрэгжүүлж эхлэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм.
"Монголд 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Цар тахлын дараа нэгдсэн статистик гараагүй байна. Бид 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Ерөнхий сайдын санаачлагаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор цаашид үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьж байна" гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр гадаадын жуулчдад хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах. Хоёрдугаарт, Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага гэдэг мессежийг гадаадын жуулчдад өгөх аж.
Мөн тусгай зөвшөөрөлтэй тур оператор аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялуулна.
Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийх ажээ.
Монголд Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, бодит хөрөнгө оруулалт босч, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна. Тэр хүмүүст 30 жил өөр юм ярихгүй. Харин 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ гэсэн нөхцөлтэй, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах талаар Х.Нямбаатар сайд онцлов.
Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий.
Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Үүнд:
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
- 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
- Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
- Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.