СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МОНГОЛ, ОРОС ХОЁР ОРНЫ ХООРОНД НИСЛЭГИЙН ДАВТАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ХЯЗГААРЛАЛТУУДЫГ АРИЛГАНА

Монгол, Оросын агаарын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр улс өөрсдийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нислэгийн тоог нэмэгдүүлэхээр тохиролцов. Энэхүү эерэг мэдээ ОХУ-ын Агаарын Тээврийн Агентлаг Росавиацийн цахим хуудсанд тавигдсан бөгөөд хоёрын улсын нисэхийн удирдлагуудын зөвлөлдөх протоколоос гарсан үр дүн юм.

Протоколын агуулгад зааснаар Монгол, Орос хоёр улсын хооронд нислэгийг хязгаарлалт түүнчлэн ачаа тээврийн нислэгийг хязгаарлалтыг арилгахаар шийдвэрлэсэн байна. Хоёр тал долоо хоног бүрийн нислэгийг давтамжийг чиглэл тус бүрт долоо хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.

Энэхүү тохиролцооны дагуу Оросын агаарын тээврийн компаниуд зөвхөн Улаанбаатар хотоос гадна, Чойбалсан, Өлгий, Улаангом гэсэн чиглэлүүд рүү нислэг үйлдэх боломжийг өргөжүүлэх бол Монголын тал ч гэсэн Оросын Москва, Екатеринбург, Эрхүү, Чит, Улаан-Үүд, Новосибирск, Кизил зэрэг хотууд руу нислэг үйлдэх боломжтой болж байна.

Нислэгийн давтамжийг ийнхүү сайжруулж, хязгаарлалтыг цуцалсан нь Орос, Монголын эдийн засаг, соёл, дипломат харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлээд зогсохгүй  хүн амын шилжилт хөдөлгөөнийг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдэд таатай нөхцлийг бүрдүүлэх улмаар хоёр орны ойр дотно харилцааг бэхжүүлэх болно.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ