СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Цаг агаар: Ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна

2023 оны 1 дүгээр сарын 23-наас 2023 оны 1 дүгээр сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 27, 28-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 25, 26-нд Алтайн салбар уулс, Арцбогдын өвөр хоолойгоор, 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр, зарим үед секундэд 18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхэнд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -30...-35 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -25...-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -19...-24 градус хүйтэн байна. 27-ноос хүйтний эрч суларч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна.

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна.

2023 оны 01-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -27...-32 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр -11...-16 градус, бусад нутгаар -18...-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -20...-22 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ.Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -27...-29 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. -24...-26 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

1 дүгээр сарын 24 : Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаарх мэдээллийг хүргэе. Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байсан юм. Харин өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонолоо. Улаанбаатар хотын хувьд хотын төв хэсгээр -35 градус, туул голын дагууд -41 градус хүйтэн хонолоо.

МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Он гарсаар Онцгой байдлын байгууллагад гол, нуурын мөсөнд цөмөрсөн дөрвөн тохиолдол бүртгэгдэж, 5 иргэний амь насыг аварч, 3 тээврийн хэрэгслийн татан гаргалаа.

Иймд  цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

“МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА 2023” ХАР УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР ЭХЭЛЛЭЭ

Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогыг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр эхэллээ.
“Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж байгаагаараа онцлог юм.
Хар ус нуурын мөсний баяраар олон угсаатны баярын жагсаал, олон угсаатны соёлын үзүүлбэр, Монгол туургатны Мөсөн сурын харваа, Мөсөн шагайн харваа, Мөсний барилдаан, Морин чарганы үйлчилгээ, Морь тэмээ унах, зураг авахуулах үйлчилгээ, Бүргэдийн үзүүлбэр, Тэшүүрийн үйлчилгээ, 4 дугуйт мотоциклийн үйлчилгээ зэрэг сонирхолтой үзвэр үйлчилгээнүүдийг үзэж сонирхох боломжтой.
Байгаль дэлхийгээ хайрлаж, өв соёлоороо бахархах өвлийн аялал жуулчлалын наадамд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчид, ховдчууд та бүхэн маань тавтай сайхан аялаарай.

Олон улсын аялал жуулчлал эрчимтэй сэргэж байна

МАДРИД. /DW/. Дэлхийн жуулчдын тоо 2022 онд өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдэж, Ойрхи Дорнод, Европт огцом өсөлт ажиглагдсан талаар НҮБ-ын аялалын жуулчлалын төрөлжсөн агентлагийн шинэ тайланд тэмдэглэжээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, 2022 онд дэлхийн олон улс орон коронавирусний халдварын тархалттай холбогдуулан тогтоогоод байсан хилийн хяналтын арга хэмжээнүүдээ сулруулсантай холбоотойгоор 900 сая гаруй жуулчин хилийн чанадад аялсан байна.

Энэ нь цар тахлын өмнөх үеийн 63 хувьтай тэнцэж байгаа бөгөөд 2019 онд 1.5 тэрбум орчим хүн олон улсад аялжээ. Харин 2021 онд ойролцоогоор 455 сая хүн аялж жуулчилсан гэж тайланд дурджээ.

Цар тахал дэгдэхээс өмнө аялал жуулчлалын салбар дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байсан юм. 2019 онд аялал жуулчлалын салбар эдийн засагт 3.5 их наяд ам.долларын хувь нэмэр оруулж байсан бол цар тахал олон сая ажлын байрыг эрсдэлд оруулжээ.

Ойрхи Дорнод, Европт огцом өсөлт ажиглагджээ

Ойрхи Дорнодын орнуудаар өнгөрсөн онд аялсан жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 83 хувьтай тэнцэх түвшинд хүрч өсжээ. Түүнчлэн өнгөрсөн оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар 31 оронд нь халдвартай холбоотой зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоогоогүй байсан Европт дээрх үзүүлэлт 80 хувьд хүрч өссөн байна.

Мөн Африк, Америкаар аялсан жуулчдын тоо цар тахлын өмнөх түвшний 65 хувьд хүрсэн бол Ази, Номхон далайн орнуудад харьцангуй сул өсөлт ажиглагджээ. Тодруулбал, Ази, Номхон далайн бүсийн хэд хэдэн оронд өдийг хүртэл хязгаарлалтын арга хэмжээнүүдийг мөрдсөөр байгаатай холбоотойгоор өнгөрсөн онд гадаадын жуулчдынх нь тоо цар тахлын өмнөх үеийн ердөө 23 хувьд нь л хүрсэн байна.

Аялал жуулчлалын салбар сэргэж байна

“Эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал зэрэг олон сорилт бэрхшээл тулгарч байгаа ч аялал жуулчлалын салбар энэ онд эрчимтэй сэргэнэ хэмээн урьдчилан төсөөлж байна” гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили мэдэгджээ.

Испанийн нийслэл Мадрид хотноо төвтэй тус байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, аялал жуулчлалын салбарын үзүүлэлтүүд энэ эрчээрээ өссөөр байвал 2023 онд ерөнхийдөө бүрэн сэргэж, жуулчдын тоо цар тахлын өмнөх үеийн 80-95 хувьд хүрч өсөх төлөвтэй байна. Гэхдээ инфляц, эдийн засгийн хямрал, Орос, Украины дайн зэрэг хүчин зүйлс нь хүмүүсийн шийдвэрт нөлөөлж болзошгүйг мөн сэрэмжлүүлжээ. 

эх сурвалж: https://montsame.mn/ 

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

ХБНГУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ “СМТ ШТУТТГАРТ” ОУАЖ ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ ОРОН “ТҮНШ ОРОН”-ООР ОРОЛЦОВ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-д ажиллаж, олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнгийн нээлтийн  ажиллагаанд оролцов
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ХБНГУ-ын Баден-Вюрттемберг муж улсын нийслэл Штуттгарт хотноо зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнд Монгол Улс “Түнш орон”-оор оролцож буйтай холбогдуулан 2023 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд тус муж улсад ажиллав.
Сайд Б.Бат-Эрдэнэ 1 дүгээр сарын 13-нд тус муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Рапп, Штуттгарт хотын Эдийн засаг, санхүү, олон улсын арга хэмжээ хариуцсан Засаг дарга Т.Фуурман, Штуттгарт бүс нутгийн аялал жуулчлалын маркетингийн ТӨХК-ийн ерөнхий захирал А.Делнитц, тус муж улс дахь дотоодын аялал жуулчлалын маркетингийн компанийн ерөнхий захирал А.Браун зэрэг албаны хүмүүстэй уулзаж, жуулчдад үйлчлэх "i-Punkt" төвийн үйл ажиллагаатай танилцав. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ажиллах хүчнийг бэлтгэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах, цахимжуулах зэрэг асуудлаар талууд санал солилцон хамтран ажиллах боломжийн талаар ярилцав. Уулзалтад Элчин сайд Б.Мандахбилэг, БОАЖ-ын Сайдын зөвлөх О.Одбаяр нар оролцов.
Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалтын газруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал Баден-Вюрттемберг муж улсын “Шварцвальд” байгалийн цогцолборт газар, “Хустай” цогцолборт газрын хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг Сайд Б.Бат-Эрдэнэ германы талд дэвшүүлэв.
Олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа нэгдүгээр сарын 14-нд болж, “Түнш орон” Монгол Улсын албан ёсны төлөөлөгч БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ хүрээнд нийт 34, түүний дотор Европын 32 орны иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн, агаарын тээврийн либеральчлал, аялал жуулчлалын цахим шилжилт эхлүүлснийг тэрээр сонордуулав.
Нээлтийн арга хэмжээний үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ Баден-Вюрттемберг муж улсын Эдийн засаг, хөдөлмөр, аялал жуулчлалын сайд Н.Хоффмайстер-Краут, Штуттгарт хотын Засаг дарга Ф.Ноппер нартай уулзан, аялал жуулчлал, агаарын тээвэр, хөрөнгө оруулалт, хотуудын шууд харилцаа, тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааны талаар ярилцав. Сайд Б.Бат-Эрдэнэ германы талын хүндэт зочдыг Монголд тавтай морилохыг урьж, олон улсын яармагийг амжилттай зохион байгуулж буй “Messe Stuttgart” консорциумын ерөнхийлөгч, Монгол Улсын Өргөмжит консул Р.Блайнрот-д баяр хүргэн, амжилт хүсэв.
Монголын павильонд болсон “Get-together” арга хэмжээний үеэр Сайд Б.Бат-Эрдэнэ эх орноо амжилттай сурталчилж буй Фрайбург хот дахь “Монголын соёлын төв”-ийн тэргүүн, Соёлын элч С.Бадамхорол, үндэсний урлагийн “Хөх монгол” хамтлаг, Герман дахь “Хүчтэн” дэвжээний бөхчүүд, "Хийморь" шагайн харвааны холбооны харваачид, тус үзэсгэлэнд оролцож буй аялал жуулчлалын 5 компанийн төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ 1 дүгээр сарын 15-нд Баден-Вюрттемберг муж улсын “Шварцвальд” байгалийн цогцолборт газарт хүрэлцэн очиж туршлага судлав.
Штуттгарт хотод 52 дахь удаагаа болж буй олон улсын аялал жуулчлалын “СМТ” үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй улсаас 1621 компани, байгууллагууд оролцож байгаа нь түүхэн дээд амжилт болж байна. Энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх уг үзэсгэлэнг нийт 300 мянга гаруй аялагчид үзэж сонирхох юм. Энэхүү үзэсгэлэнгийн багцад хамаарах дараагийн олон улсын “Reisen” үзэсгэлэн Хамбург хотод 2 дугаар сарын 8-12-нд болох ба түүнд манай улс мөн “Түнш орон”-оор оролцоно.

“ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР – 2023” ХӨТӨЛБӨР

📣Өвлийн аялал жуулчлалын ууган эвент болох “Түмэн Тэмээний Баяр” арга хэмжээ 24 дэх жилдээ Өмнөговь аймаг Даланзадгад суманд зохион байгуулагдах гэж байна.
🥳“Түмэн тэмээний баяр” арга хэмжээ нь зохион байгуулагдаж эхэлснээрээ тэмээ болон тэмээний өв соёлд олон нийтийн анхаарлыг хандуулж, хоёр бөхт тэмээний үнэлэмжийг нэмэгдүүлэхээс гадна өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шилдэг менежмент болж чадсан билээ.
ХӨТӨЛБӨР:
⏰Хэзээ: 2023 оны 03 сарын 05 - 07 – ны өдрүүдэд
⛳️Хаана: Өмнөговь аймаг, Даланзадгад хот
🗓️03 сарын 05.
⏱️10:00 – 17:00 Тэмцээнд оролцогчдыг бүртгэх
⏱️12:00 – 15:00 Шилмэл тэмээний дуудлага худалдаа
⏱️14:00 – 17: 00 Зочид төлөөлөгчдийг угтаж авах, Даланзадгад хоттой танилцах аялал хийх.
🗓️03 сарын 06.
⏱️10:00 – 13:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээн поло тэмцээний тоглолтууд
⏱️10:00 – 12:00 Тайлаг тэмээний бооцоот уралдаан
⏱️11:00 – 17:00 “Тэмээ миний найз гар зургийн уралдаан” ны бүтээлүүдийн үзэсгэлэн. ⛳️ "Өмнөговьд үйлдвэрлэв" дэлгүүрт.
⏱️13:00 “Түмэн тэмээний баяр - 2023” наадмын нээлтийн ажиллагаа “Тэмээтэй парад жагсаал” –аар эхэлнэ. Тэмээний баярт ирсэн жуулчид, иргэд сайн дураараа тэмээтэй парад жагсаалд оролцож болно.
⏱️13:00 – 15:00 “Гоё тэмээтэй сайхан хос”- ын тэмцээн явагдана.
⏱️15:00 – 17:00 Тэмээтэй буухиа уралдаан явагдана 4х500 метр
⏱️16:00–17:00 Тэмээн поло тэмцээний аваргын цомын төлөө шувтаргын 2 багийн тоглолт явагдана.
⏱️18:00 – 21:00 Хүдэтгэлийн оройн зоог (төлбөртэй тусгай хөтөлбөр).
⏱️20:00 – 22:30 Тэмээчид болон зочдод зориулсан нийтийн бүжиг. Хан – Уул зочид буудлын Бүжгийн танхимд
🗓️03 сарын 07.
⏱️09:00 – 12:00 “Түмэн тэмээний баяр – 2023” наадмын тэмээний уралдаанууд явагдана. Нас бие гүйцсэн Атан тэмээ, хоёр наст тэмээ буюу Тором уралдана.
⏱️14:00 Тэмээчид малчдын авхаалж самбааг сорьсон Тэмээтэй буухиа тэмцээн үзнэ.
⏱️16:00 Уралдаан тэмцээнүүдийн шагнал гардуулах ажиллагаа, хаалтын үйл ажиллагаа.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ ХАН-УУЛ ДҮҮРЭГ РҮҮ НҮҮЖЭЭ

БОАЖЯ Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах “Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв”-ийн байранд орсон байна. Утасны сүлжээ, холболтын ажлууд хийгдэж байгаа ба ирэх долоо хоногоос хэвийн горимд ажиллана.
Ажилтан, албан хаагчид 100 хувь нүүж ирсэн ба ажлаа хэвийн үргэлжлүүлж байна.
📌Байршил:
Байгаль орчны сургалт, судалгааны төв
7711 6005 ext. 77116007
 

Монголд зочлох жилийн хүрээнд дараах арга хэмжээнүүд болно

Монголд зочлох жилийн хүрээнд дараах арга хэмжээ зохион байгуулагдана

  • ”Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр
  • ”Хөх сувд” мөсний баяр
  • ”Бүргэдийн баяр”
  •  “Түмэн тэмээний баяр” тус тус болно.

 

Visit Mongolia Year 2023 is on!

Here are the first events of the year:

"The Silver Reeds" snow and ice festival,

@Khar-Us lake, Khovd Aimag

 Jan 21-22

"Blue Pearl" ice festival

@Khuvsgul Lake, Khuvsgul Aimag

 Mar 01-06

"Eagle" festival

@Ulaanbaatar

 Mar 04-05

"Ten Thousand Camel" festival

@Umnugobi Aimag

 Mar 06-07

With exciting events all year round it's the perfect time to visit Mongolia!

Welcome to Mongolia

Мөнгөлөг Шагшуурга - 2023 хар ус нуурын мөсний баярт БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилго дор "ХАР-УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР"-ыг энэ сарын 21-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж байна.

Арга хэмжээний хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “Тэмээчин”, “Адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам, морин чарга, чарга тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах үйлчилгээ, хоол ундны худалдааны үйлчилгээ зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах юм.

Мөн Монгол Улсад зохион байгуулах эвент арга хэмжээний хуанли батлагдсаны дагуу шинэ оны хамгийн эхний гадна, дотнын жуулчдад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн засаг даргын тамгын газар ажиллаж байна.

Welcome to Mongolia

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ