СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

.

ERASMUS+MONGWBL ТӨСЛИЙН ҮНДЭСНИЙ БАГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Төслийн үндэсний багийн хэлэлцүүлэг болов.

Хэлэлцүүлгээр:

  • Банк даатгалын хөтөлбөрийн FAM-ын сайжруулалт
  • Аялал жуулчлалын хөтөлбөрийн FAM-ын сайжруулалт
  • Төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөлт
  • Бодлогын баримт бичгийн эцэслэсэн хувилбар
  • Төслийн хүрээнд цаашид анхаарч ажиллах, сайжруулах, идэвхжүүлэх ажлуудыг хэлэлцлээ

Хэлэлцүүлгийн үр дүнд сайжруулсан хөтөлбөрүүдэд бусад оролцогч талуудын саналыг нэмж тусган сайжруулахаар болов.

Тус хэлэлцүүлэгт СЭЗИС, ХААИС СУИС. МАЖХ Төрийн банкны ажлын хэсгийнхэн оролцлоо.

Хамтран ажиллаж буй та бүхэндээ талархал илэрхийлье.

ERASMUS+MONGWBL ДАГАЛДАН СУРАЛЦАХ СУРГАЛТ ҮРГЭЛЖЛЭН ЯВЖ БАЙНА

“Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх” /MONGWBL/ төслийн хүрээнд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг МАЖХ нь гишүүн байгууллагадаа дадлагажуулах ажлыг 2023 оны 04-р сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

ERASMUS+MONGWBL “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” ХӨТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН ЗАГВАРЫН САЙЖРУУЛАЛТ ХИЙГДЛЭЭ

ERASMUS + MONGWBL төслийн хүрээнд ажлын төлөвлөгөөний дагуу “Аялал жуулчлал” хөтөлбөрийн ажлын байранд суурилсан сургалтын уян хатан загварыг 2023 оны 04 сарын 25-ны өдөр СУИС-ийн Соёлын сургуулийн 223 тоот танхимд төслийн багийн гишүүд хуралдаж дахин хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлэгт:

  • Монголын Аялал жуулчлалын холбоо (МАЖХ)
  • Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)
  • Соёл урлагийн их сургууль (СУИС)
  • Отгонтэнгэр их сургууль (ОТИС)
  • Санхүү эдийн засгийн их сургууль (СЭЗИС)

Дорнод Их сургууль (ДИС)-ийн төслийн багийн 8 гишүүн оролцож, 2022 оны 10 сараас эхэлсэн туршин хэрэгжүүлэлт ба ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан сургалтын үр дүнгийн дагуу сургалтын уян хатан загварыг хэлэлцэн сайжруулав.

ERASMUS+#MONGWBL ТӨСЛИЙН БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО

“Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн багийн гишүүд 2023 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр МАЖХ-ны байранд хуралдаж, төслийн хүрээнд 2023 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулав.

ERASMUS+MONGWBL АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫН ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛЛОО

Төслийн хүрээнд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Соёл Урлагийн Их Сургуулийн “Аялал жуулчлал” хөтөлбөрийн оюутнуудын дадлагын тайлан хамгаалалтыг 2023 оны 03 сарын 6 өдөр ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд хийлээ. Тайлан хамгаалалтыг СУИС, ХААИС, МАЖХ хамтран зохион байгуулж ажил олгогчдоос “Амар зочлол”, “Блю тур интернэшнл”, “Нью жуулчин” тур операторууд, “Цэцэг”, “Кемпинский”, “Баянгол” зочид буудлууд, Цагаан лавай чуулга зэрэг байгууллагын төлөөлөл оролцож оюутнуудын мэдлэг, ур чадварт үнэлгээ өгч, санал хүсэлтээ илэрхийлэв.

ERASMUS+MONGWBL ДАГАЛДАН СУРАЛЦАХ ҮЙЛ ЯВЦ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын Аялал Жуулчлалын Холбооны төслийн багийн гишүүд 2022 оны 11-р сарын 14-16-ний өдрүүдэд #Ажлын байранд суурилсан сургалтанд хамрагдан дадлагажиж байгаа оюутнуудын дадлагын явц, үр дүнгийн талаарх уулзалтыг зохион байгуулж тэдний санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг сонсож дадлагын явцтай танилцлаа.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ERASMUS+MONGWBL ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

МАЖХолбоо нь "Монголын дээд боловсролын“ тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой /#MONGWBL/ төсөлтэй 2020 оноос хойш хамтран ажиллаж байна.

Энэхүү төслийн хүрээнд Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль зэрэг сургуулиудын аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг #Ажлын_байранд_суурилсан_сургалтын хөтөлбөрийг 3 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэлээр оюутан болон ажил олгогч нарт чиглүүлэх сургалтаа зохион байгууллаа. Хамрагдсан бүх байгууллага, багш, оюутнууддаа талархал илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ERASMUS+MONGWBL ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХААР ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧ ИРЛЭЭ

ERASMUS+MONGWBL төслийн хөндлөнгийн шинжээч Dr. Arayik Navoyan болон ерөнхий зохицуулагч ОТИС-ийн төслийн менежер Dr Н. Хосбаяр нар Монголын Аялал Жуулчлалын Холбооны багтай уулзаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, түгээн дэлгэрүүлэлтийн талаарх ажлын тайлантай танилцаж, төслийн хүрээнд #ажлын_байранд_суурилсан_сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзаж, ярилцлаа.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ