СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

Уламжлалт арга хэмжээ

Монголын Аялал жуулчлалын холбооноос нийт гишүүд болон салбарын албан хаагчдад чиглэсэн тодорхой арга хэмжээнүүдийг жил бүр зохион байгуулсаар ирсэн бөгөөд үйл ажиллагаанд нийт гишүүдээс санаачлан гаргах аливаа арга хэмжээг байнга дэмжиж ажилласаар ирсэн билээ.
Image

Tourism Time

МАЖХолбоо нь аялал жуулчлалын бинес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, салбарын гүйцэтгэх алба буюу ирээдүйн манлайлал болсон залуус, захирал, менежер, төрийн албан хаагчид, оюутан залууст зориулан салбарын болон бусад бизнесийн салбарын мэдээ мэдээллийг солилцох, тэдгээрийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулан сурталчлах зорилгоор сар бүр “Tourism Time” арга хэмжээг зохион байгуулж байна.

Дэлхийн аялал жуулчлалын өдөр

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг жил болгоны 09 сарын 27-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Image
Image

Салбарын сар шинийн золголт

Монголын аялал жуулчлалын холбооны санаачилгаар аялал жуулчлалын салбарын сар шинийн золголтыг жил бүрийн шинийн 8-ний өдөр зохион байгуулдаг. Салбарын ахмад зүтгэлтэн болон 3 үеийн төлөөллүүд оролцож өөрсдийн үнэтэй сургамж ажлын туршлагаа залуу хойч үедээ үлдээж халуун дотны яриа өрнүүлэх, Монгол орноо дэлхийд сурталчлан таниулах өв соёлынхоо нэгээхэн хэсэг болох "Сээр хугалах, Дэмбээ наадах" гээд монгол наадгай наадан сонирхуулдаг уламжлалтай.

Амьдрал бэлэглэе аян

Монгол Улсад сар бүрийн 3-ны өдөр бол цусаа бэлэглэх өдөр болгон зарласантай холбогдуулан Монголын аялал жуулчлалын холбоо, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран жил бүр салбарын донор болсон албан хаагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар цусны донор болох сайн үйлсийн аяныг зохион байгуулсаар ирлээ.
Image
Image

Спорт арга хэмжээ

Монголын Аялал Жуулчлалын Холбоо нь гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсээр багуудын өрсөлдөх чадвар ч жил бүр сайжран энэхүү спорт өдөрлөг нь цар хүрээгээ тэлж 2016 оноос эхлэн Сагсан бөмбөгийн тэмцээнийг “TOURISM CUP” нэрийн дор зохион байгуулан өөрийн имидж төрх логотой, мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй.

Жуулчин Төгөл

Монгол Улс Ерөнхийлөгчийн санаачлага дор “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний орон даяар эхлүүлж Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Монголын Аялал Жуулчлалын Холбоо”, “Цолмон Трэвел” компани хамтран гадаадын жуулчдын гол аялдаг маршрутын дагуу Монгол орны зүүн, баруун, өмнө зүгт “ЖУУЛЧИН ТӨГӨЛ” байгуулж “Сая жуулчин - Сая мод” аяны хүрээнд эхний ногоон төгөлийн ажлаа эхлүүлээд байна. Эхний төгөл болох “Жуулчин төгөл – Тэрэлж”-ийг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-гийн 4 га талбайд байгуулж байгаа бөгөөд аялал жуулчлалын компаниуд хамтран 400 ширхэг мод бутыг амжилттай тарьж суулгаад байна.

Аянд нэгдэж тарьсан таны нэг ширхэг мод эх дэлхийн ус, хөрс, агаар, амьдын амьдрах орчныг хамгаалж, экологийн тэнцвэрт байдлыг хангахад маш том үүрэг гүйцэтгэх юм. "ЖУУЛЧИН ТӨГӨЛ - ТЭРЭЛЖ" - д 15 төрлийн 1200 орчим мод бут, хамгаалалтын зурвасын 11000 ш хайлаас мод тарих бөгөөд Жуулчин бүрийн тарьж ургуулсан мод бүрт нэрийн шошго байрших ба модны хамгаалалт арчилгааг бид хариуцан ажиллаж байна. Аялж, амьдарч буй эх дэлхийгээ хайрлан хамгаалах, эрүүл, аюулгүй амьдрах орчныг хойч үедээ үлдээх энэхүү үйлсэд жуулчид, аялагч бүхнийг идэвхтэй оролцохыг уриалан ажиллаж байна.
Image
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ