ЭРЭЭН ХОТЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙ МОНГОЛ ЖУУЛЧДЫН ЗОРИН ОЧИХ ЧИГЛЭЛ БОЛЖЭЭ
Монголын ЕБС-иудын хаврын амралт болон БНХАУ-ын Ханш нээх өдрийн баяр өнгөрөгч долоо хоногт давхцсан юм. Эдгээр өдрүүдэд уул усаар холбогдсон мөнхийн хөрш Монгол улсаас жуулчид хүүхдүүдээ дагуулан Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотыг зорин ирж, Үлэг гүрвэлийн музейг ихээр үзжээ.
Ялангуяа 04-р сарын 04-ний өдөр Эрээн хотын Үлэг Гүрвэлийн музей тун ч завгүй байлаа. Энэ өдөр Монголын 300 гаруй жуулчид музейгээр зочилж үлэг гүрвэлийн үүсэл түүх, зуршил, зан чанар, нэрсийг судалж эртний аварга биетний түүхээр аялжээ.
Үлэг гүрвэлийн чулуужсан олдвор, арга яс, сэргээн засварласан бодит мэт загварууд болон палеонтлогийн үнэт олдворууд бүхий үзмэрүүд нь зочин бүрийг Цэрдийн галавын үед аваачсан мэт сэтгэгдэл төрүүлж байлаа.
Зочид музейтэй танилцсаны дараа үлэг гүрвэлээр сэдэвчилсэн соёлын болон бүтээлч үзэсгэлэнгийн талбайд саатаж “Үлэг гүрвэлийн найзууд” дэлгүүрээс бэлэг дурсгал болон амттан худалдан авчээ.
Эх сурвалж: http://www.northnews.cn/