СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Хонины найр эвент 7 дугаар сарын 30-нд зохион байгуулагдана

МАЖХ-ноос сар бүр зохион байгуулдаг “TOURISM TIME” арга хэмжээ 5 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн “Tourism time”-аар Төв аймагт болох аялал жуулчлалын эвент арга хэмжээний талаар Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүлэгч Д.Мөнхтөмөр танилцууллаа.

Төв аймагт зохион байгуулагддаг аялал жуулчлалын онцлох, томоохон арга хэмжээ нь ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ НААДАМ ХОНИНЫ НАЙР байдаг. 

"Төв түмний цэнгэл наадам жил бүрийн 7-р сарын сүүлээр болдог. Одоогоор наадмын комисс байгуулагдаагүй байгаа учраас энэ жилийн тов хараахан гараагүй байна, удахгүй гарна” гэдгийг Төв аймгийн Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн тэргүүлэгч Д.Мөнхтөмөр дуулгалаа.

Харин Хонины найр эвент 7-р сарын 30-ны өдөр товлогдсон бол Төв аймгийн баяр наадам 7-р сарын 9, 10-ны өдөр зохион байгуулагдах урьдчилсан тов гарчээ.

Энэ удаагийн арга хэмжээ "Миллениум" плазагийн "Ballroom" танхимд боллоо. Арга хэмжээнд аялал жуулчлалын 40 гаруй төлөөлөл оролцов. 

Аялал жуулчлалын байгууллагууд нэгдэж “Жуулчин төгөл - тэрэлж”-д мод тарилаа

НАЖГ, МАЖХ, “Цолмон Трэвел” компанийн санаачлан эхлүүлээд буй “САЯ ЖУУЛЧИН – САЯ МОД” аяны хүрээнд аялал жуулчлалын компаниуд нэгдэж өнөөдөр  "Шинэ налайх цэцэрлэгт хүрээлэн"-д мод тарилаа.

“САЯ ЖУУЛЧИН - САЯ МОД” аяны хүрээнд жуулчдын гол маршрутын дагуу ТЭРЭЛЖ, ГОВЬ, БҮРД гэсэн гурван ЖУУЛЧИН ТӨГӨЛ –ийг байгуулах юм.

Эхний төгөл болох "ЖУУЛЧИН ТӨГӨЛ - Тэрэлж"-ийг “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-гийн 4 га талбайд байгуулж байгаа бөгөөд өнөөдөр НАЖГ, МАЖХ болон аянд нэгдсэн аялал жуулчлалын 24 байгууллагын хамт олон хамтран гацуур, шинэс, агч, нарс, хус, гүйлс, монос, нохойн хошуу, тэхийн шээг, паркийн сарнай зэрэг нийт 14 төрлийн 380 гаруй мод, бут тарьж суулгалаа.

Аяны гол зорилго нь Монгол Улсад ирэх жуулчин бүр 1 мод тарих бөгөөд улмаар Монгол улс 1 сая жуулчин хүлээж авах үед бид 1 сая мод тарьж ургуулсан байх явдал юм.  

Манай орны нийт газар нутгийн дөнгөж 7,9% нь ой мод эзэлдэг. ?Үүнийг 9%-д хүргэх, хүлэмжийн хийн ялгарал, цөлжилтийг бууруулах, ирээдүй хойч үедээ ногоон төгөл үлдээхэд мөн зорьж буй юм.

"Эрасмус Плас" төслийн хүрээнд

"Эрасмус Плас" төслийн хүрээнд хэрэгжиж байгаа "MONGWBL" төслийн "Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах" ажлын хэсгийн уулзалт боллоо.

Уулзалтад Отгонтэнгэр их сургууль, Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Дорнод их сургууль, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож, Аялал жуулчлал, Банк даатгалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн загварыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ