СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЕСДҮГЭЭР САРД ӨВӨР МОНГОЛЫН РАШААН ХОТОД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОГДОНО

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймгийн Рашаан хотод Аялал жуулчлалын чуулга уулзалт есдүгээр сарын 2,3-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсныг Хятадын Соёл, Аялал жуулчлалын яамнаас зарлажээ.

Их Хянганы нурууны баруун өмнөд бэлд, дөрвөн том бэлчрийн уулзварт оршдог Рашаан хот нь Хятадын дотоодын жуулчдын хамгийн очих дуртай газар болж байна.

Чуулганы үеэр нээлтийн үйл ажиллагаанаас гадна Их Хянганы нурууны аялал, Соёлын аялал жуулчлалын нэгтгэл ба ногоон хөгжлийн форум, “Соёлын биет бус өв ба аялал жуулчлал” төслийн үзэсгэлэн болон бусад хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм.

Рашаан хот нь манай улсын Дорнод аймагтай хил залгаа оршдог, хоёр улсын Сүмбэр-Рашаант хилийн боомтоос 45 км зайтай оршдог.  75 төрлийн халуун, хүйтэн рашаанаараа улсдаа алдартай энэ хот зуны улиралд дотоодын хоёр сая дөрвөн зуун мянган жуулчин эрүүл мэндийн аяллаар хүлээн авдаг байна.

Өвөр Монголын аялал жуулчлалын зах зээл 2023 онд эрчимтэй хөгжиж байна. 1-7-р сард тус бүс нутаг 124 сая дотоодын жуулчин хүлээн авч, 176 тэрбум 220 сая юань буюу 24 тэрбум 480 сая ам.долларын аялал жуулчлалын орлого олжээ.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ