СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

Ангиллын гэрчилгээ /сунгалт хийх/

Материал хүлээн авах хуваарь

7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00 - 18.00 цагт МАЖХ-ны байранд

Гэрчилгээ олгох хуваарь

7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00 - 18.00 цагт МАЖХ-ны байранд (зөвхөн ажлын газрын болон иргэний үнэмлэх үндэслэж олгоно).

Дансны мэдээлэл

Банк: ГОЛОМТ БАНК, Данс эзэмшигч: МАЖХолбоо, Дансны дугаар: 11 05 03 90 07, Тушаагч: (Байгууллагын нэр!), Гүйлгээний утга: Гэрчилгээний хураамж

Сунгалт хийлгэх байгууллагын материал авахад анхаарах зүйлс

Хүсэлт гаргасан албан бичиг
- Компанийн үйл ажиллагааны товч танилцуулга
- Ямар төрлийн гэрчилгээ, дугаар, огноог тодорхой бичнэ
- Хавсралт хэдэн хуудас материал байгааг бичнэ

Сунгалт хийхэд бүрдүүлэх бичиг баримтууд

01

Хүсэлт гаргaсан албан тоот

(Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд гэж хаяглана) Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ
02

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Захирал томилсоноо бүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр
03

Анкетийг хүснэгтээр бөглөх

Аялал жуулчлалын ангилал тогтоох гэрчилгээний сунгалтын товч мэдээллийн анкетийг хүснэгтээр бөглөх
04

АЖ-1 маягтыг хүснэгтээр бөглөх

Дутуу бөглөсөн тохиолдолд хүлээж авахгүй
05

Ангиллын гэрчилгээ

Аялал жуулчлалын ангиллын гэрчилгээ (өмнөх оны)
06

Төлбөрийн баримтын хуулбар

Сунгалтын үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар
07

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ААН

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж нь тухайн аймгийн ЗДТГын аялал жуулчлал хариуцсан нэгж /ажилтан/-ийн гаргасан дүгнэлтийн хамт ирүүлнэ.
08

Төлбөрийн мэдээлэл

Гэрчилгээ сунгалтын үнэ 50,000 төгрөг, түүнийг тушаасан банкны баримтын хуулбар Голомт банк:1105039007

СУНГАХ ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэлт материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана. Тур операторын ангиллын гэрчилгээний сунгалт хийх анкетыг татан авч бөглөнө үү.

Холбоо барих

Манай үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, асуулт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу.

  • +976-99109816
  • Туушин оффис, 3 давхар 313 тоот
  • info@travelmongolia.org
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ