СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

САЛБАР, ЗӨВЛӨЛ

Image
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, 21 аймаг, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоодын төлөөллөөс бүрдсэн "Аялал жуулчлалын Үндэсний Зөвлөл"-ийг 2022 оны 04 сарын 04-ны өдөр байгуулж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. МАЖХ болон орон нутаг, Улаанбаатар хотын аялал жуулчлалын холбоод хүчээ нэгтгэн салбарын бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг төр, засгийн түвшинд шийдвэрлүүлэх, хууль эрх зүйн хүрээнд сайжруулах, салбарын судалгаа шинжилгээг олон улсын түвшинд ахиулах, мэргэжлийн нэгдсэн бодлого чиглэлийг салбарын яамтай хамтран "төр ба хувийн хэвшлийн түншлэл"-ийн зарчмаар хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болох юм.
Аялал жуулчлалын Үндэсний зөвлөлийн үндсэн зорилго нь:
  • Монгол Улсын яамны эрхзүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 , Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг үндэслэн БОАЖЯ болон МАЖХ нь 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Төр ба хувийн хэвшлийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг”-т дурдсан “Шинэ сэргэлт–Аялал жуулчлал” бодлогыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гүйцэтгүүлэх зорилгыг хэрэгжүүлэхэд;
  • МАЖХ болон Аялал Жуулчлалын Үндэсний зөвлөлийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн 1.1 дүгээр зүйлд заасан дагуу МАЖХ болон орон нутгийн Аялал Жуулчлалын Холбоод нь хүчээ нэгтгэн Монголын аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг төр засгийн түвшинд шийдвэрлүүлэх, хууль эрхзүйн хүрээнд сайжруулах, салбарын судалгаа, шинжилгээг олон улсын түвшинд ахиулах, мэргэжлийн нэгдсэн бодлого чиглэлийг салбарын яам, орон нутгийн төрийн захиргааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд;
  • МАЖХ болон аймгуудын Аялал Жуулчлалын Холбоодын 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн 1.1-д тусгасан дагуу Аялал жуулчлалын бүс нутгийн хөгжлийг хангах, орон нутгийн түүх, соёл, угсаатны өвд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд МАЖХ-той хамтарсан мэргэжлийн нэгдсэн бодлого чиглэлийг хэрэгжүүлэхэд тус тус оршино.
Энэхүү үндсэн зорилгоо хэрэгжүүлэх зорилт тавин  2022 оны 06 сарын 26-ны өдөр анхдугаар хурлаа хийж үйл ажиллагааны дүрмээ баталлаа.

Зөвлөлүүд

01

Хууль эрх зүй бодлого төлөвлөлт, төсөл хөтөлбөр

“Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг системтэй боловсруулж, хэрэгжүүлэх гишүүдийн оролцоог хангах, МАЖХ-ны бодлогын алсын хараа, зорилго, зорилт хэрэгжүүлэх
02

Гишүүнчлэл хамтын ажиллагаа

Гишүүн байгууллагуудын эдлэх давуу эрх, боломж, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн ажлуудыг санаачлан гүйцэтгэх, сурталчлах - Аялал жуулчлалын салбарыг дэмжигч хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх
03

Зах зээл маркетинг

Олон улсын аялал жуулчлалын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлыг эрчимжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх
04

Орон нутгийн аялал жуулчлалын хөгжил

Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай зөвлөмж зөвөлгөө боловсруулж, мэдээ мэдээллээр хангах, үйлчилгээний чанар стандартыг нэмэгдүүлж, бүс нутгийн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогоор дэмжин хамтран ажиллах
05

Сургалт, судалгаа хүний нөөц

Аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн судалгааны ажлыг тогтмол хийж, ажлын байранд нийцсэн үйлчилгээний ажилтны сургалтыг тогтмол явуулах, мэргэжилтэй боловсон хүчин хүний нөөц бэлдэхэд хувь нэмрээ оруулах
06

Зорих газар бүтээгдэхүүн хөгжүүлэлт

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар Монгол улсад ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх
07

Санхүү хөрөнгө оруулалт

Бусад салбарын топ аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, 21 аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх улсын төсөвт санал боловсруулан хүргүүлэх, олон улсын аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, нийгэмлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлэх, хөрөнгө оруулалт босгох
08

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа

МАЖХ, салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах
09

Дижитал, цахим технологи инновацийн хөгжил

Салбарын нэгдсэн дата сан үүсгэх бүрдүүлж, гишүүдэд болон аялал жуулчлал сонирхогчдод зориулсан дижитал мэдээлэл IT үйлчилгээний багцуудыг бий болгох
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ