СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНХАУ хилээ ирэх сарын 8-наас хилээ нээнэ

Дэлхий дахины бизнес эрхлэгчид, аялагчдын удаан хүлээсэн зүйл бол Хятад улс хилээ нээх байлаа. Тэгвэл Хятад улс ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гаднаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй бөгөөд нэгдсэн хорио цээрийн дэглэмийг цуцлах болов. Мөн олон улсын зорчигч тээврийн тоог хянах арга хэмжээг цуцлана.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр /2022.12.26/ Covid-19-ийн албан ёсны нэршлийг “Шинэ коронавирусын уушгины хатгалгаа” буюу В ангиллын халдварт өвчин гэж мэдэгдэв. Ингэснээр Covid-19-ийн тохиолдлуудад В ангиллын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг авах болсон нь энэ юм. Covid-19 өмнө нь ялгаагүй В ангилалд тооцогдож байсан ч гэсэн хүнээс хүнд халдварладаг, хор хөнөөлтэй гэж үзсэн тул А ангиллын халдварт өвчний арга хэмжээнүүдийг авдаг байжээ.

Мөн Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хуульд заасны дагуу Covid-19 халдварыг хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай халдварт өвчинд тооцохгүй болов.

В ангиллын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг доор сийрүүлбэл:

  • Covid-19 халдварын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахгүй
  • Ойрын хавьталуудыг тоолж, тодорхойлохгүй
  • Өндөр болон бага эрсдэлтэй газруудыг тодорхойлохгүй
  • Covid-19-өөр халдварласан өвчтөнд эмчилгээ хийх, эрүүл мэндийн даатгалын бодлогыг зохицуулах
  • Шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх
  • Тархварын мэдээллийг гаргах давтамжийг тохируулах
  • Гадаадаас ирж буй зорчигчид болон бараа бүтээгдэхүүнт халдварт өвчний эсрэг арга хэмжээ авахгүй байх

Хятад руу ирэх жуулчид тус улсын Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй болсон. Гэхдээ 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэдэг нь хэвээрээ байна. Мөн Хятадад ажиллаж, суралцдаг гэх мэт гадаадын иргэдийн зохицуулалтыг цаашид илүү оновчтой болгож, визний нөхцлөөр хангах юм.

Зорчигч тээврийн усан болон хуурай замын боомтоор орж гарах үйл явцыг үе шаттайгаар сэргээнэ. Үндсэндээ олон улсын халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан, бүх салбарын үйлчилгээг дэмжихийн тулд аялал жуулчлалыг эрэмбэ дараатай сэргээх аж. Тус улсад Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй гурван жилийн дараа хамгийн анхны шийдвэртэй алхам хийсэн нь энэ сарын 7-ны өдөр гаргасан хязгаарлалтын шинэ журмууд байсан. “QR” кодын хяналт, бүх нийтийн шинжилгээ зэргийг цуцалсан нийт 10 багц журмыг танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Эх сурвалж: CHINA BRIEFING

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД ВИЗГҮЙ ЗОРЧИХ ОРНУУД

Улс орон Зорчих нөхцөл, визгүй зорчих хугацаа, Хүчин төгөлдөр болсон огноо
1 Хятад Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1989.03.30
2 Филиппин Бүх төрлийн паспортаар 21 хоног хүртэл / 1994.05.13
3 Малайз Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1994.06.06
4 Казахстан Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1994.12.02
5 Израйль Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 1996.03.12
6 Хонконг/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 14 хоног хүртэл / 1998.06.18
7 Киргиз Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 1999.12.04
8 Куба Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2001.10.08
9 Макао/БНХАУ/ Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2004.07.03
10 Лаос Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2007.10.14
11 Tайланд Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2008.01.13
12 Беларусь Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.09.04
13 Турк Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2013.10.10
14 Серби Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2013.11.08
15 ОХУ Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2014.09.03
16 Бразил Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2015.09.21
17 Сингапур Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2017.06.08
18 Украин * /Албан ёсны урилгатай тохиолдолд/
Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл
19 Аргентин Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.02.19
20 Уругвай Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2018.06.10
21 Чили Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2018.12.29
22 Эквадор Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2020.10.23
23 Перу Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2021.10.01
24 Узбекистан Бүх төрлийн паспортаар 30 хоног хүртэл / 2022.06.03
25 Барбодос Бүх төрлийн паспортаар 90 хоног хүртэл / 2022.07.28
ДИПЛОМАТ, АЛБАН ПАСПОРТ
26 Румын Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 1974.10.14
27 БНАСАУ Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1986.11.14
28 Словак Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26
29 Чех Дипломат паспортаар 90 хоног хүртэл / 1992.06.26, 2011.07.29
30 Вьетнам Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2000.01.07
31 Мексик Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2001.11.09
32 Энэтхэг Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2005.12.23
33 Болгар Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.01.18
34 Кипр Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.03.30
35 Польш Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2011.06.29
36 БНСУ Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2012.05.31
37 Камбож Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2012.08.27
38 Кувейт Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.16
39 Перу Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2013.04.30
40 ХБНГУ Зөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2013.05.08
41 Бруней Дипломат, албан паспортаар 14 хоног хүртэл / 2013.07.01
42 Колумб Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.09.23
43 Франц Дипломат паспортаараар 90 хоног хүртэл / 2013.10.26
44 Мьянмар Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2013.11.18
45 Эстони Зөвхөн Цахим дипломат паспортаар 90 хоногхүртэл / 2014.04.28
46 Латви Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2014.06.12
47 Итали Дипломат паспортаар 90 хоног хүртэл / 2014.07.14
48 Туркменистан Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2015.06.03
49 Унгар Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.05.18
50 Япон Дипломат паспортаар 30 хоног хүртэл / 2016.11.15
51 Балба Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2016.12.1, 2017.01.18
52 Албани Цахим дипломат, цахим албан паспорт 90 хоног хүртэл / 2017.03.30
53 Хорват Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2017.04.26
54 Мальта Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.02.08
55 Литва Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2018.04.29
56 Швейцарь Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2018.06.16
57 Азербайжан Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2019.02.07
58 Армян Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2019.06.02
59 Грек Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2020.05.10
60 Словени Дипломат, албан паспортаар 90 хоног хүртэл / 2021.05.21
61 Индонез /Албан ёсны урилгатай тохиолдолд/
Дипломат, албан паспортаар 30 хоног хүртэл / 2021.12.01
БУСАД ХӨНГӨЛӨЛТ
62 АНУ Монгол Улсын иргэдэд 3-10 жилийн хугацаанд олон удаа зорчих виз олгоно. 2001.07.06
63 ИБУИНВУ Монгол Улсын иргэдэд 1 удаа 6 сар хүртэл хугацаагаар суурьших эрхтэй, 6 сараас 10 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгохоор, Их Британийн Дипломат паспорт эзэмшигч иргэд Монгол Улсад 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчихоор харилцан тохиролцсон. 2009.06.29
64 Канад Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 10 жил хүртэлх, дипломат болон албан паспорттай иргэдэд 4 жил хүртэлх хугацааны олон удаагийн виз олгоно. 2013.06.04
65 Япон Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд 3 хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ "Богино хугацааны олон удаагийн виз" олгох шийдвэр гаргасан. 2015.08.10
66 Швейцарь Монгол Улсын энгийн паспорттай иргэдэд 3-5 жилийн хугацаатай олон удаа зорчих виз олгоно. 2018.06.16
Бусад оронд визтэй зорчино
* Монгол Улс болон Украин Улсын иргэд харилцан зорчиход 1979 онд байгуулсан “Иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” үйлчлэх бөгөөд иргэд албан ёсны урилга авсан байх шаардлагатай.
 
 
Монгол Улсын визийн ангилал, төрөл, хугацаа

Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг хэлнэ. Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад нэвтрэх гадаадын иргэн Монгол Улсын виз (цаашид “виз” гэх)-ийг зохих журмын дагуу авсан байна. Визийг хүчин төгөлдөр паспорт буюу паспортыг орлох баримт бичигтэй гадаадын иргэнд олгоно.

Виз нь хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно.

Виз нь орох, дамжин өнгөрөх зориулалттай, Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгыг агуулсан ангилалтай, нэг, хоёр, олон удаагийн гэсэн төрөлтэй байна. Гадаадын иргэн виз авсан нь түүнийг Монгол Улсад нэвтрүүлэх баталгаа болохгүй.

Монгол Улсын визийн ангилалууд 
Визийн ангилал
1 A1 Албан хэргийн зорилгоор Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтан
2 A1-1 Албан паспорттай бөгөөд албан хэргээр зорчих гадаадын иргэн, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газрын шугамаар ирэх албан болон энгийн паспорттай  гадаадын иргэн, цэнхэр өнгийн лесе пасе бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтан, албан тушаалтны хамаарал бүхий этгээд
3 A2 Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан
4 A2-1 Гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээд
5 A3 Гасгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэн
6 A3-1 Засгийн газар хоорондын, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, олон улсын байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
7 B1 Хөрөнгө оруулагч Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч
8 B1-1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээд
9 B2 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэн
10 B2-1 Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
11 B3 Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэн
12 B3-1 Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын удирдлагаар ажиллах гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
13 C1 Хөдөлмөр эрхлэгч Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
14 C1-1 Барилга угсралт, зам, гүүр, бүтээн байгуулалтын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
15 C2 Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
16 C2-1 Шинжлэх ухаан, боловсрол, мэдээллийн технологийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
17 C3 Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
18 C3-1 Геологи, уул уурхай, газрын тос, эрчим хүчний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
19 C4 Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
20 C4-1 Санхүү, эдийн засаг, эрх зүйн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
21 C5 Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
22 C5-1 Соёл урлаг, спортын салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
23 C6 Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт  ажиллахаар ирэх гадаадын иргэн
24 C6-1 Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
25 C7 Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
26 C7-1 Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
27 C8 Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
28 C8-1 Эрүүл мэндийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
29 C9 Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэн
30 C9-1 Хүмүүнлэгийн салбарт ажиллахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
31 C10 Өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, үйлчилгээний чиглэлээр ажиллахаар ирэх гадаадын иргэн
32 C11 Тээврийн салбарт ажиллах болон экспортын ачаа тээвэрлэх гадаадын иргэн
33 E1 Суралцах зорилгоор Ерөнхий боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн
34 E2 Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн
35 E2-1 Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
36 E3 Монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэн
37 E4 Төрийн өмчит хуулийн этгээд болон эрдэм шинжилгээний байгууллагад дадлага, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэн
38 E5 Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэн
39 E5-1 Инновацийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
40 F1 Гэр бүлийн зорилгоор Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэн 
41 F1-1 Монгол Улсын иргэнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн гадаадын иргэний эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхэд
42 F2 Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэн
43 F2-1 Монгол Улсын харьяатаас гарсан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
44 F3 Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэн
45 F3-1 Монгол Улсын иргэнээс төрсөн гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
46 G Цагаачлах зорилгоор Цагаач
47 G-1 Цагаачийн хамаарал бүхий этгээд
48 H1 Хувийн зорилгоор Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэн
49 H1-1 Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн, шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
50 H2 Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэн
51 H2-1 Монгол Улсын харьяатаас гарахгүйгээр гадаад улсын харьяат болсон иргэний хамаарал бүхий этгээд
52 H3 Хувийн бусад зорилгоор ирэх гадаадын иргэн
53 J Шашны зорилгоор Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэн
54 J-1 Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэний хамаарал бүхий этгээд
55 K1 Түр ирэгч Ажил хэргийн шугамаар ирэх гадаадын иргэн
56 K2 Жуулчлах зорилгоор ирэх гадаадын иргэн
57 K3 Хил орчмын жуулчин
58 K4 Соёл урлаг, спортын тэмцээн уралдаан, арга хэмжээнд оролцох, кино, контент бүтээхээр ирэх гадаадын иргэн
59 K5 Импортын ачаа болон зорчигч тээвэрлэх гадаадын иргэн
60 K6 Дамжин өнгөрөх гадаадын иргэн
61 K7 Монгол Улсын олон улсын гэрээгээр тохиролцсоны дагуу харилцан адил нөхцөлөөр хөдөлмөр эрхлэх боломж бүхий богино хугацааны жуулчлалын хөтөлбөрт хамрагдан ирэх гадаадын иргэн
62 K8 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар  ирэх гадаадын иргэн
       
Визийн хугацаа 
Визийн төрөл Байх хугацаа/Хүчинтэй хугацаa 
1 Нэг болон хоёр удаагийн орох, дамжин өнгөрөх виз 90 хүртэл хоног/ 150 хоног
2 Олон удаагийн виз /Түр ирэгчийн/ 30 хүртэл хоног/ 183 болон 365 хоног
3 Бүх төрлийн дамжин өнгөрөх виз 10 хүртэл хоног/ 150 хоног
4 Хил орчмын жуулчинд олгох өдрийн виз 3 хүртэл хоног/ 150 хоног

 

Монгол Улсын виз олгох журам”-ыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

 

Монголын аялал жуулчлалын салбарын 2023 оны эвент арга хэмжээний нэгдсэн календарь гарлаа.

•Монголын аялал жуулчлалын салбарын 2023 оны эвент арга хэмжээний нэгдсэн календарь гарлаа.

 •Монголын аялал жуулчлалын холбооны эмхэтгэлээр Монголын аялал жуулчлалын салбарт 2023 онд зохион байгуулагдах нэгдсэн эвент арга хэмжээний календарийг бэлтгэн тур оператор компаниуд, аялал жуулчлалын салбарынханд хүргэхэд бэлэн боллоо.

•Энэхүү календарьт Монголын аялал жуулчлалын холбоо, 21 аймгийн БОАЖГазар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо болон бусад байгууллагуудын албан ёсны хуваарьт орсон голлох үйл ажиллагаанууд багтсан болно. 

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ДАГАЛДАХ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 5 ДАХ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах хуулийн төслүүдийг аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодын төлөөллүүдийн саналыг тусган зүйлт, заалт бүрээр нь нягтлан 2022 оны 12-р сарын 3-7-ны өдрүүдэд хэлэлцэж байна.
Монголын аялал жуулчлалын салбар холбоодын сонгогдсон төлөөллүүдтэй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, албаны төлөөллүүд хэлэлцэн хуулийн төслийн зүйлт, заалт бүрээр саналаа илэрхийлэн, санал хураах зарчмаар олонхын дэмжсэн хуулийн үндэслэл бүхий томьёоллыг төсөлд тусгахаар ажиллаж байна
Уг хэлэлцүүлэгт оролцогчид:
o БОАЖ-ны сайд Б.Бат-Эрдэнэ
o БОАЖЯ-ны Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Жавхлан
o БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн М.Соёлмаа
o Монголын эрх зүйн судалгаа хөгжлийн төв ТББ-ын хуульч Р.Лхагвабаяр
o Монголын аялал жуулчлалын холбоо
o Монголын тур операторын холбоо
o Монголын хөтөч тайлбарлагчийн холбоо
o Жуулчны баазуудын холбоо
o Солонгос зах зээлийн зөвлөл
o Зочид буудлын холбоо
o Монголын ан агнуурын холбоо
o Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын Аялал жуулчлалын зөвлөл
o Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг
o Тусгай хамгаалалттай газар Хустай
o Горхи Тэрэлжийн Аялал жуулчлалын холбоо
o Азийн Аялал жуулчлалын холбоо
o Тусгай сонирхлын аялал жуулчлал
o Орон нутгийн АЖХолбоодын төлөөлөл
o Улаанбаатар аялал жуулчлалын холбоо
o Хөвсгөл Жуулчны баазууд

МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТОЙРОГ ЭДИЙН ЗАСАГ БА НОГООН БИЗНЕСИЙН ЧИГЛЭЛД БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Дэлхий нийтээр байгалийн баялгийг үр ашигтай, хаягдал багатайгаар эдийн засгийн эргэлтэд оруулахыг чухалчилж анхнаас нь "дахин хэрэглэгдэхүйц" бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, улмаар хэмнэлттэй, үр дүнтэй, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх эдийн засгийн шинэ загварыг дэлхий нийтээр зорьж байна.
Уг эдийн засгийн загварыг Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх, Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалга, Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Тойрог эдийн засаг (ТЭЗ) ба ногоон бизнесийн чиглэлд БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ чадавхжуулах” зөвлөх үйлчилгээг IRIM, ТоС Холбоо, Хөгжлийн шийдэл ТББ хамтарсан төслийн баг 2022 оны 11 сараас 2024 оны 05 сарын хугацаанд хэрэгжүүлж эхлээд байна.
Дараах 3 бүрэлдэхүүн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
• НЭГДҮГЭЭРТ, тойрог эдийн засгийг дэмжсэн бодлогын орчин, хууль эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийх, тойрог эдийн засгийг нэвтрүүлэх боломж, хүндрэл бэрхшээлийн талаар цогц үнэлгээ хийх
• ХОЁРДУГААРТ, судалгааны үр дүнд үндэслэн зорилтот салбарын БЖДБЭ-ийн тойрог эдийн засгийн талаарх ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн сургалт, чадав бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
• ГУРАВДУГААРТ, чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн үр дүнд суурилан үндэсний болон олон улсын түвшинд бий болсон үр дүнгийн талаарх мэдээлэл түгээх, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах юм.
Нийт 19 сарын хугацаанд хэрэгжүүлэх уг зөвлөх үйлчилгээний төслийн хүрээнд гүйцэтгэх үйл ажиллагаа, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүй, аргачлалыг төслийн гол оролцогч талуудад танилцуулах, санал авах зорилготой төслийн нээлтийн семинар боллоо.
 
 
 

Аялал жуулчлалын салбар хөнгөлөлттэй зээлд хамрагдана

  
•Монгол Улсын Засгийн газрын 11 сарын 30-ний өдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт 55 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй олгох шийдвэр гарлаа.
 •Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр шийдвэрлэх ба банкны зээлийн нийт хүүгийн 7%-ийг Засгийн газар 2 жилийн хугацаанд төлөхөөр боллоо.
 

Аялал жуулчлал эдийн засгийг аварна

Аялал жуулчлал эдийн засгийг аварна

Цар тахлын үед уналтад орж, тэг зогссон салбар бол аялал жуулчлал. Тоон үзүүлэлтээс харвал цар тахалтай жилүүдэд Монголын аялал жуулчлалын салбар 94 хувийн уналтад орж 1,6 их наяд төгрөгийн алдагдал хүлээсэн гэх статистик бий.

Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс хийсэн нарийвчилсан судалгаагаар аялал жуулчлалын компаниудын 95.4 хувьд нь цар тахлын тархалт сөргөөр нөлөөлж, 73.8 хувь нь ажлын байраа хадгалж чадахгүйд хүрч, 30 хувь нь ажилчдынхаа 70 хувийг цомхотгосон гэх тоо ч гаргасан.

Тиймээс салбарынхан ирэх жилүүдэд аялал жуулчлал сэргэнэ гэсэн итгэл найдвар тээж буй. Учир нь Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 оноос хэрэгжүүлж эхлэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа юм.

"Монголд 2019 онд 580 мянган гадаадын жуулчин хүлээж авч, 610 орчим сая ам.долларын орлого олсон. Цар тахлын дараа нэгдсэн статистик гараагүй байна. Бид 2019 онд ДНБ-ий зургаа орчим хувийг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж байсан. Ерөнхий сайдын санаачлагаар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбоотойгоор цаашид үүнийг 30 хувьд хүргэх зорилтыг тавьж байна" гэдгийг  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэлэв.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төслийг нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлж, батлуулснаар 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ. Ингэснээр гадаадын жуулчдад хамгийн сайн нөхцөлтэй визгүй ангиллын оронд багтсан гэдгээ олон улсад зарлах. Хоёрдугаарт, Монголд ирэх агаарын тээврийн зардал хамгийн бага гэдэг мессежийг гадаадын жуулчдад өгөх аж.

Мөн тусгай зөвшөөрөлтэй тур оператор аж ахуй нэгжүүд ажиллаж, хуулийн байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялуулна.

Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхийг орон нутгийн Засаг даргад хариуцуулж байгаа юм. Дэд бүтцийн салбараа шийдсэн аж ахуй нэгж байгууллагын татварт ногдох орлогоос хөнгөлөх зохицуулалтыг хийх ажээ.

Монголд Макаогийн казиногийн загвараар лиценз олгож, бодит хөрөнгө оруулалт босч, өдөр бүр орлогын 40 хувийг улс хурааж авна. Тэр хүмүүст 30 жил өөр юм ярихгүй. Харин 30 жилийн дараа нийт ширээний 50 хувь Засгийн газрын өмчлөлд шилжиж ирнэ гэсэн нөхцөлтэй, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлах талаар Х.Нямбаатар сайд онцлов.

Covid-19-өөс өмнөх жилүүдэд Монгол Улсад жилд дунджаар 230 мянга гаруй жуулчин, 200 мянга орчим иргэн түр оршин суухаар ирдэг байсан гэх статистик бий.

Засгийн газраас "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээхэд таван арга хэмжээ авахаар болсныг мэдэгдсэн. Үүнд:

  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан гурван тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдын визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих зэрэг багтсан байна.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор 2000 онд батлагдсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгоод байна. Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлж өгөхийг хүслээ.
Энэхүү хуулийн төслийн хүрээнд:
Нэгдүгээрт, жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгоно.
Хоёрдугаарт, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.
Гуравдугаарт, агаарын тээврийн либеральчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авна.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ