СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БНХАУ хилээ ирэх сарын 8-наас хилээ нээнэ

Дэлхий дахины бизнес эрхлэгчид, аялагчдын удаан хүлээсэн зүйл бол Хятад улс хилээ нээх байлаа. Тэгвэл Хятад улс ирэх оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн гаднаас ирж буй зорчигчдоос шинжилгээ авахгүй бөгөөд нэгдсэн хорио цээрийн дэглэмийг цуцлах болов. Мөн олон улсын зорчигч тээврийн тоог хянах арга хэмжээг цуцлана.

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр /2022.12.26/ Covid-19-ийн албан ёсны нэршлийг “Шинэ коронавирусын уушгины хатгалгаа” буюу В ангиллын халдварт өвчин гэж мэдэгдэв. Ингэснээр Covid-19-ийн тохиолдлуудад В ангиллын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээнүүдийг авах болсон нь энэ юм. Covid-19 өмнө нь ялгаагүй В ангилалд тооцогдож байсан ч гэсэн хүнээс хүнд халдварладаг, хор хөнөөлтэй гэж үзсэн тул А ангиллын халдварт өвчний арга хэмжээнүүдийг авдаг байжээ.

Мөн Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хуульд заасны дагуу Covid-19 халдварыг хорио цээрийн дэглэмд хамруулах шаардлагатай халдварт өвчинд тооцохгүй болов.

В ангиллын халдварт өвчний үед авч хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг доор сийрүүлбэл:

  • Covid-19 халдварын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахгүй
  • Ойрын хавьталуудыг тоолж, тодорхойлохгүй
  • Өндөр болон бага эрсдэлтэй газруудыг тодорхойлохгүй
  • Covid-19-өөр халдварласан өвчтөнд эмчилгээ хийх, эрүүл мэндийн даатгалын бодлогыг зохицуулах
  • Шинжилгээг сайн дурын үндсэн дээр өгөх
  • Тархварын мэдээллийг гаргах давтамжийг тохируулах
  • Гадаадаас ирж буй зорчигчид болон бараа бүтээгдэхүүнт халдварт өвчний эсрэг арга хэмжээ авахгүй байх

Хятад руу ирэх жуулчид тус улсын Элчин сайдын яам, консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй болсон. Гэхдээ 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэдэг нь хэвээрээ байна. Мөн Хятадад ажиллаж, суралцдаг гэх мэт гадаадын иргэдийн зохицуулалтыг цаашид илүү оновчтой болгож, визний нөхцлөөр хангах юм.

Зорчигч тээврийн усан болон хуурай замын боомтоор орж гарах үйл явцыг үе шаттайгаар сэргээнэ. Үндсэндээ олон улсын халдварт өвчний нөхцөл байдлыг харгалзан, бүх салбарын үйлчилгээг дэмжихийн тулд аялал жуулчлалыг эрэмбэ дараатай сэргээх аж. Тус улсад Covid-19-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш даруй гурван жилийн дараа хамгийн анхны шийдвэртэй алхам хийсэн нь энэ сарын 7-ны өдөр гаргасан хязгаарлалтын шинэ журмууд байсан. “QR” кодын хяналт, бүх нийтийн шинжилгээ зэргийг цуцалсан нийт 10 багц журмыг танилцуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

 Эх сурвалж: CHINA BRIEFING

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ