НҮБ-аас хийсэн тооцоогоор манай дэлхийн хүн ам:
- 1927 онд 2 тэрбум
- 1960 онд 3 тэрбум
- 1974 онд 4 тэрбум
- 1987 онд 5 тэрбум
- 1999 онд 6 тэрбум
- 2011 онд 7 тэрбумд хүрч байсан бол өнөөдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-нд 8 тэрбумд хүрлээ.
Манай дэлхийн хүн ам түүхэндээ хамгийн богино хугацаанд буюу 11 жилийн дотор 1 тэрбумаар нэмэгджээ.
НҮБ-аас мэдэгдсэнээр дэлхийн нийт хүн амын тоо өнөөдөр буюу 2022 оны арваннэгдүгээр сарын 15-ы өдөр 8 тэрбумд хүрэх юм. Тоог энд дарж үзнэ үү.
Цаашлаад тус төсөлд 3,000,000 орчим ам.долларыг буцалтгүй тусламжаар зарцуулахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Азийн хөгжлийн банк нь Усны засаглалыг шинэлэг арга замаар сайжруулах нь төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлсэнд талархаад, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам.долларын техникийн төслийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг дуулсандаа таатай байна. Энэ техникийн төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулах тал дээр хамтран ажиллах саналыг хүлээн авлаа. Одоогийн байдлаар эхлэлийн судалгаа хийгдсэн Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан байдаг.
Хоёр тал дараах асуудалд санал солилцов.
- АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжих зорилгоор МУ-ыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж байгаа гэсэн мэдээллийг авсандаа баяртай байна. Энэ төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, эмэгтэй бизнес эрхлэгчийг дэмжих зорилгоор ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжих;
- Монгол Улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох "Хөх морь” төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах:
- 2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлэх ажил хийгдэж байна. Энэхүү дэмжлэгийн хүрээнд уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг засгийн газар дэмжих боломжтой зэрэг асуудлаар санал солилцлоо.
Шарм эль Шейх, Египет Улс.
11 дүгээр сарын 24 болон 26, ПҮРЭВ болон БЯМБА гараг
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад "өдөр зөөх" боломжийг хязгаарласан буюу тухайн таарсан өдөртөө л амардаг болсон.
- 97.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
- 97.1.8.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арван нэгдүгээр сарын 26;
Мөн тус хуульд ердийн ажлын хуваарьт ажлаас гадна нийтээр амрах өдрөөр ажлуулсан бол
- 109.4.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
- 109.5.Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.
21 аймаг, орон нутгийн аялал жуулчлалын холбоод нэгдэж "Аялал жуулчлалын үндэсний зөвлөл"-ийг 2021 онд байгуулж 2022 оны 5 дугаар сард анхны хурлаа хийж зөвлөлийн энэ жилийн тэргүүлэгчийг Өмнөговь аймгийн Гайхамшигт Говь АЖ-ын холбоог сонгосон.
Үүний хүрээнд АЖҮЗөвлөлийн намрын хурлыг Өмнөговь аймагт хийж, Өмнөговь аймгийн АЖ-ын бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээн байгуулалт, хөгжлийн явцтай танилцаж, туршлага судлах уулзалтыг давхар зохион байгуулж байна.
Уулзалтыг МАЖХолбоо, Гайхамшигт говь АЖ-ын холбоо хамтран зохион байгуулж 21 аймаг, орон нутгийн АЖ-ын холбоодын төлөөлөл, зөвлөлийн гишүүд оролцож байна.
Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье!
2022 оны улсын төсөв цар тахлыг даван туулахад чиглэгдсэн бол 2023 он эдийн засгийг тогтворжуулах жил байх болно. Энэ хүрээнд эдийн засгийн өсөлтийг 5%-д хүргэж, инфляцыг нэг оронтой тоо руу буулгана.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Турк Улсаас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал, худалдаа, аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг талууд онцлов.
2023, 2024 оныг Монголд зочлох жилээр зарласан, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг баталсан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
Одоогоор Истанбул-Улаанбаатар-Истанбул чиглэлд долоо хоногт гурван удаа нислэг үйлдэж буй. Нислэгийн тоог нэмэх, өдөр бүхэн нислэгтэй байх боломжтой. Ингэснээр хоёр улсын аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт талууд санал нэгдлээ.
Орхон, Тамирын хөндийд амралт-судалгаа-аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслүүдэд харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжихээ Ерөнхий сайд илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж, боомт, эрчим хүч, аж үйлдвэр, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмжийн сэргэлт гэсэн зургаан үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд танилцуулаад эдгээр чиглэлээр Турк улстай харилцан ашигтай ажиллахад бэлэн байна гэлээ.Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзаж буйд Элчин сайд Зафер Атеш талархал илэрхийлээд Турк, Монгол хоёр улс хэл соёлын хувьд ижил төстэй, нийтлэг үнэт зүйл олон бөгөөд энэ нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурь юм гэлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухлыг тэмдэглэв. УИХ-ын даргын Турк Улсад, тус улсын Соёл, аялал жуулчлалын сайдын манай улсад хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Элчин сайд товч танилцуулаад айлчлалаар тохирсон зүйл бодит ажил хэрэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.