Монгол Улсыг гадаадад сурталчлах цахим платформ www.mongoliatravel.guide ашиглалтанд орлоо.
www.mongoliatravel.guide вэб хуудас нь аялал жуулчлалын зорилтот зах зээлийн 7 орны хэл дээр гарч байгаа бөгөөд дэвшилтэт, дижитал технологийн шийдэл бүхий хөдөлгөөнт байдлаар мэдээллийг үзэх боломжтой гэдгээрээ онцлог юм.
QR сode уншуулж мэдээлэл авах боломжтой тул жуулчны үйлчилгээний байгууллагууд та бүхэн QR кодыг хэвлэн гаргаж, харагдахуйц газар байршуулж ашиглана уу!
GIZ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” PROGRES” төсөлтэй МАЖХ хамтран аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд зориулж цар тахлын хямралын дараах жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээгээ хэвийн явуулах, зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлж, ажлын байраа хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлж, мэдлэг олгох зорилгоор 2 удаагийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад аялал жуулчлалын 30 гаруй байгууллагаас 25 тур оператор, 2 зочид буудал, 3 жуулчны баазын төлөөлөл оролцлоо.
Тус сургалтаар байгууллагын санхүү болон үйл ажиллагааны эрсдлийг ялган таних, тодорхойлох, эрсдэлээ удирдах, түүнчлэн тохиолдож болох эрсдлийг урьдчилан тооцоолох, гарч болох эрсдлүүдийг багасгах, зайлуулах зэрэг арга барилд суралцсанаас гадна үйлчилгээний менежмент ба аялал жуулчлал, аялал жуулчлалын салбарын ирээдүйн чиг хандлага зэрэг олон сэдвээр мэдлэг олголоо.
Мөн тус сургалтыг үйлчилгээний ажилчид жолооч, хөтөч нарт зориулж 2022 оны намар зохион байгуулахаар төлөвлөж, хүсэлтээ тус төслийн багт уламжиллаа.
Сургалтад хамрагдсан оролцогчдын сэтгэл ханамж 100%-иар дүгнэгдлээ.
ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам болон Explore Worldwide аялал жуулчлалын компанийн дэмжлэгтэйгээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” PROGRES” төслийг хэрэгжүүлж GIZ олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй МАЖХ хамтран аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд зориулж цар тахлын хямралын дараах жилүүдэд үйлдвэрлэл үйлчилгээгээ хэвийн явуулах, зах зээл дэх байр сууриа нэмэгдүүлж, ажлын байраа хадгалан үлдэхэд дэмжлэг үзүүлж мэдлэг олгох зорилгоор 2 удаагийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.
Дараагийн сургалт 15/16-ны өдрүүдэд явагдана.
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улан-Үд хотноо болж буй "Baikal Travel Mart" -2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн B2B уулзалтаар үргэлжилж байна.
2022 оны 06 сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд Монголын талаас тур оператор, зочид буудал, жуулчны бааз, гар урлал, үндэсний үйлдвэрлэгч гэх мэт аялал жуулчлалын 22 компанийн 40 гаруй төлөөлөл болон МАЖХ, Дархан, Хөвсгөл, Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож буй юм.
Буриад болон Монголын аялал жуулчлалын компаниуд туршлага, мэдээлэл, хамтран ажиллах санал солилцох business to business уулзалт хийж байна.
"Baikal Travel Mart" -2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотод болж байна.
2022 оны 06 сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд Монголын талаас МАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, тур оператор, зочид буудал, жуулчны бааз, гар урлал, үндэсний үйлдвэрлэгч гэх мэт аялал жуулчлалын 22 компанийн 40 гаруй төлөөлөл болон Дархан, Хөвсгөл, Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож байна.
Үзэсгэлэн "Байгаль нуур орчмын бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтэц" сэдэвт форум, хэлэлцүүлгээр эхэллээ. Өнөөдрийн форумд оролцож буй Монголын компаниудаас байгууллага хувийн хэвшлийг төлөөлж танилцуулга хийнэ.
Тус арга хэмжээг Монгол Оросын бизнесийн зөвлөл, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж байна. Үйл ажиллагааны явцыг МАЖХ-ны пэйж хуудсаар дамжуулан мэдээлнэ.
Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй ЭДТ-ийн хүрээнд БОАЖЯ-ны захиалгаар гүйцэтгэсэн “Адал явдалт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги төлөвлөгөө судалгаа”-ны тайлан хэлэлцүүлэг болж байна.
Адал явдалт аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх стратеги төлөвлөгөө судалгаа”-нд нийт 60 гаруй компани оролцлоо.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо, 21 аймгийн аялал жуулчлалын холбоодын төлөөллөөс бүрдсэн "Аялал жуулчлалын Үндэсний Зөвлөл"-ийг дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулж, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.
Өнөөдөр “Үндэсний зөвлөл” анхны хурлаа Чин ван Ханддоржийн өргөөнд хийж байна.
Хуралд 21 аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож байна.
Хурлаар Үндэсний зөвлөлийн бүтэц зохион байгуулалт, бодлого чиглэл, дүрмийг хэлэлцэн баталж, ажиллах зарчим, цаашдын ажиллах төлөвлөгөөгөө тодорхойлон батлах юм. Түүнчлэн Үндэсний зөвлөлийн тэргүүлэх аймгийг сонгоно.
Хурлыг МАЖХ-ны Ерөнхийлөгч Д.Гантөмөр нээж үг хэллээ. Тэрбээр "өнөөдрийн үйл ажиллагааны үндсэн зорилго бол эв нэгдэл" гэдгийг онцолсон. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын салбарын бодлого, Үндэсний зөвлөлийн хамтын ажиллагаа, чиг үүргийн талаар танилцууллаа.
Хурлын хоёрдугаар хэсэгт туршлага солилцох илтгэлүүд тавигдана. Тухайлбал,
- Орон нутагт уламжлалт гар урлал хөгжүүлэх туршлага,
- Орон нутаг: FAM tour & форум зохион байгуулах туршлага,
- Орон нутаг: Чадавхжуулах сургалт зохион байгуулах туршлага
“Tourism time” арга хэмжээнд Байгалийн түүхийн музейн Боловсрол маркетингийн хэлтсийн дарга О.Соронзонболд, Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Мяндас нар оролцож үйлчилгээ болон энэ зуны цагийн хуваарь мөн шинээр баригдах байгалийн түүхийн музейн талаар танилцууллаа.
Байгалийн түүхийн музей одоогоор 360 градус виртуал аялал-ыг зохион байгуулж байгаа бөгөөд музейн нэг болон хоёрдугаар давхар зургадугаар сарын 1-нээс эхлэн үйлчилгээ нь бүрэн нээгдэнэ. Нэг бололц хоёрдугаар давхарт палеонтологийн олдворуудыг дэлгэжээ. Харин гуравдугаар давхар 9 дүгээр сард бүрэн ашиглалтад орох аж.
Жилд 70-80 мянган хүн Байгалийн түүхийн музейг үздэг байна.
Байгалийн түүхийн музейн шинэ цогцолборын тухайд Их тэнгэрийн аманд 6.6 га талбайд, 42000м2 бүхий газарт баригдах юм. Цогцолборыг 2024 оны II улиралд ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ.
“Байгалийн түүхийн музей энэ жил аялал жуулчлалын компаниудтай гэрээгээ сэргээж, хамтран ажиллана. Мөн хөтөч тайлбарлагч нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн” гэдгийг Сан хөмрөгийн хэлтсийн дарга Ж.Мяндас онцоллоо. Хамтран ажиллах болон сургалтад хамрагдах хүсэлтэй байгууллагууд хүсэлтээ Байгалийн түүхийн музейн мэйл хаягаар хүргүүлэх боломжтой.