“Baikal Travel Mart” 2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ
"Baikal Travel Mart" -2022 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ОХУ-ын Буриад улсын Улан-Үд хотод болж байна.
2022 оны 06 сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулагдах тус үзэсгэлэнд Монголын талаас МАЖХ-ны Гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, тур оператор, зочид буудал, жуулчны бааз, гар урлал, үндэсний үйлдвэрлэгч гэх мэт аялал жуулчлалын 22 компанийн 40 гаруй төлөөлөл болон Дархан, Хөвсгөл, Төв аймгийн Аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцож байна.
Үзэсгэлэн "Байгаль нуур орчмын бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтэц" сэдэвт форум, хэлэлцүүлгээр эхэллээ. Өнөөдрийн форумд оролцож буй Монголын компаниудаас байгууллага хувийн хэвшлийг төлөөлж танилцуулга хийнэ.
Тус арга хэмжээг Монгол Оросын бизнесийн зөвлөл, Монголын Аялал Жуулчлалын Холбоо хамтран зохион байгуулж байна. Үйл ажиллагааны явцыг МАЖХ-ны пэйж хуудсаар дамжуулан мэдээлнэ.