СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
Бүх нийтээр амрах хоёр өдөр 11 дүгээр сард тохионо
11 дүгээр сарын 24 болон 26, ПҮРЭВ болон БЯМБА гараг
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад "өдөр зөөх" боломжийг хязгаарласан буюу тухайн таарсан өдөртөө л амардаг болсон.
- 97.1.7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
- 97.1.8.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: арван нэгдүгээр сарын 26;
Мөн тус хуульд ердийн ажлын хуваарьт ажлаас гадна нийтээр амрах өдрөөр ажлуулсан бол
- 109.4.Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг хоёр дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно.
- 109.5.Ажилтныг илүү цагаар, долоо хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажиллуулсан бол энэ хуулийн 109.1, 109.2, 109.4-т заасан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно.