“АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТЫГ НЭВТРҮҮЛЖ, ТӨГСӨГЧДИЙН АЖИЛ ЭРХЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ГРЕК УЛСАД БОЛЛОО
Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд улсын Тессалоник хотын Македони Их сургууль дээр 06.12-14 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтаар Македони их сургуулийн багш банк даатгал, аялал жуулчлалын багш нар, оюутнууд, ажил олгогч нар оролцож Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг хэрхэн үр өгөөжтэйгээр хэрэгжүүлж байгаа, мөн Ажлын байранд суурилсан сургалтад хамрагдснаар оюутнуудад ямар өгөөжтэй байсан, ямар ур чадваруудыг эзэмшсэн, юу суралцсан талаарх туршлагаасаа танилцууллаа.
Оюутнууд ажлын байранд суурилсан сургалтад хамрагдаж, өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, өөрийн хөгжлийн карьераа олж авсан тухайгаа ярьлаа. Дашрамд дурьдахад Грек улс нь аялал жуулчлалын салбараас олдог орлого нь цар тахлын өмнө буюу 2019 оны байдлаар нэг хүнд оногдох ДНБ-ний 20,7 хувийг эзэлдэг байсан бол цар тахлын дараа энэ тоо 14,9 хувь болж буурсан байна.
Тессалоник хот нь газар дундын тэнгисээр хүрээлэгдсэн бөгөөд энэхүү газар зүйн онцлогоо түшиглэн усан онгоцны аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа төдийгүй олон түүхийн үзвэр, музей, хуучин хотын тууриудыг сонирхон үзэх боломжтой ба 2023 оныг “Тессалоникид зочлох жил” болгон зарласан байна. Тессалоник хотын аялал жуулчлалын газар нь төрийн байгууллага боловч үйл ажиллагаагаа хувийн компаниудаар гэрээлэн гүйцэтгүүлдэг бөгөөд төв Македоний захиргаа, худалдаа аж үйлдвэрийг танхим, Тессалоникийн Олон Улсын худалдааны байгууллага, Тессалоникийн усан боомтын захиргаа зэрэг байгууллагууд гишүүнээр ажилладаг тухай Аялал жуулчлалын газрын дарга Grigoris Toulias дурьдлаа. Сургалтын төгсгөлд нийт оролцогчдод амжилттай оролцсон тул батламж гардуулав.