СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ERASMUS+MONGWBL ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭВ

МАЖХолбоо нь "Монголын дээд боловсролын“ тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой /#MONGWBL/ төсөлтэй 2020 оноос хойш хамтран ажиллаж байна.

Энэхүү төслийн хүрээнд Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн засгийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Соёл урлагийн их сургууль зэрэг сургуулиудын аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг #Ажлын_байранд_суурилсан_сургалтын хөтөлбөрийг 3 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэлээр оюутан болон ажил олгогч нарт чиглүүлэх сургалтаа зохион байгууллаа. Хамрагдсан бүх байгууллага, багш, оюутнууддаа талархал илэрхийлье.

 

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ERASMUS+MONGWBL ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАХААР ХӨНДЛӨНГИЙН ШИНЖЭЭЧ ИРЛЭЭ

ERASMUS+MONGWBL төслийн хөндлөнгийн шинжээч Dr. Arayik Navoyan болон ерөнхий зохицуулагч ОТИС-ийн төслийн менежер Dr Н. Хосбаяр нар Монголын Аялал Жуулчлалын Холбооны багтай уулзаж, төслийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлт, түгээн дэлгэрүүлэлтийн талаарх ажлын тайлантай танилцаж, төслийн хүрээнд #ажлын_байранд_суурилсан_сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудтай уулзаж, ярилцлаа.

ERASMUS+MONGWBL ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮД ФРАНЦЫН ФРАНЦЫН ЛИОН ХОТЫН “ЛЮМЬЕР ЛИОН 2” ИХ СУРГУУЛЬД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДАВ

”Монгол Улсад Ажлын байранд суурилсан сургалт” төслийн чадавхжуулах сургалт Францын Лион хотын “Люмьер Лион 2” Их Сургуульд дээр 2022 оны 05-р сарын 09- 11-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Сургалтыг Германы Берлины их сургуулийн хуулийн зөвлөх Dr. Oesten Baller, Prof. Dr. Simona Lache, UNITBV Transilvania University of Brasov, Prof. Dr. Dorle Linz, HWR Berlin School of Economics and Law, Ms. Elise Bodet (Université Lumière Lyon 2) нар удирдан явуулж, Монгол улсын дээд боловсролын тогтолцоо дахь Ажлын байранд суурилсан сургалтын бодлогын баримт бичиг болон Банк даатгал, аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан ажлын байранд суурилсан сургалтын жишиг хөтөлбөрийн загварыг сайжруулах талаар санал, зөвлөмж өгөв.

Сургалтын үеэр Францын Лион хотын банкны төлөөлөл болон ажлын байранд суурилсан сургалтын суралцагч нар туршлагаа хуваалцаж, оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.

Энэхүү сургалтанд ОТИС, ХААИС, СУИС, СЭЗИС, ДИС, МАЖХ, Голомт банк, Төрийн банк болон ажил олгогч нарын төлөөллүүд оролцлоо.

ERASMUS+MONGWBL ТӨСЛИЙН ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилго бүхий ERASMUS+ MONGWBL төслийн хэлэлцүүлэг Боловсрол, Шинжлэх ухааны яаманд 2022 оны 03 сарын 25-нд амжилттай болж өндөрлөлөө.

Хэлэлцүүлэгээр Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа, Европын холбооны төлөөлөгчийн газрын дэд дарга Марко Ферри, Төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа болон Монголын Аялал Жуулчлалын Холбооны ерөнхийлөгч Д. Гантөмөр нар оролцож ХБНГУ, Франц, Румын, Грекийн их сургуулиудын туршлагаас суралцан Монголд улсын онцлог нөхцөлд тохирсон Ажлын байранд суурилсан жишиг сургалтын нэвтрүүлж, төгсөгчдийн ажил мэргэжлийн бодит ур чадварыг олгохоор ажил олгогчидтой хамтран ажиллаж байгаагаараа ихээхэн онцлогтой, үр өгөөжтэй болохыг онцлон тэмдэглэлээ.

Тус хэлэлцүүлэгт БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, ХААИС, СЭЗИС, Дорнод ИС, СУИС, Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Голомт болон Төрийн банкны төслийн багийн гишүүд болон Монголын ИДС-ийн профессор, судлаачид, ажил олгогчдын 120 төлөөлөл хамрагдлаа.

 

 

ERASMUS+ MONGBWL ТӨСЛИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ БОЛЛОО

”Монгол Улсад Ажлын байранд суурилсан сургалт” төслийн хэлэлцүүлэг ХБНГУ-ын Берлин хотын “Берлиний Эдийн засаг, Хууль зүйн сургууль” дээр 3-р сарын 27- 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
 
 
Тус хэлэлцүүлгээр “Ажлын байранд суурилсан сургалт”-ыг туршиж, хэрэгжүүлж буй Их, Дээд сургуулиуд, банк болон аялал жуулчлалын салбарын ажил олгогч нар оролцож байгаа бөгөөд хамтарсан бүлгийн ажлуудаар үргэлжилж байна.
 
 
Берлиний Эдийн засгийн сургуулийн Ерөнхийлөгч, Хууль зүйн професор Др.Андреас Заби WBL буюу “Ажлын байранд суурилсан сургалт”-ын төслийн хэрэгжилтийг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж буй арга хэмжээг нээж үг хэллээ. Берлинд оролцогчдыг халуун дотноор угтан авч, Герман-Монголын боловсролын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгааг Берлин дэх Монгол Улсын Элчин сайдын яамны зөвлөх Др.Доржраагийн Мөнхтөр онцоллоо.
Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ