СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

.

ERASMUS+ MONGWBL ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Европын холбооны ERASMUS+ төслийн санхүүжилтээр Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлэх төслийг хөтөлбөр хэрэгжүүлэгч их дээд сургуулиуд, БШУЯ, аялал жуулчлал, банкны салбарын ажил олгогчдын төлөөлөл Европын холбооны их сургуулиудын тэргүүн туршлага дээр үндэслэн, хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн хүрээнд аялал жуулчлал болон банк, даатгалын чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын их сургуулиуд ажил олгогч талуудтай хамтран ажлын байранд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж, гарсан үр дүн, туршлага, сургамжийн талаар дүгнэн хэлэлцлээ. МАЖХ-ны Менежер Д.Энхцэцэг Аялал жуулчлалын хөтөлбөрт ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлага, цаашид хийх ажлын төлөвлөгөөг оролцогч талуудад танилцууллаа.

Монголын Аялал Жуулчлалын холбоо нь  2022-2023 оны хичээлийн жилд АБСС хөтөлбөрт 5 их сургуулийн аялал жуулчлалын хөтөлбөрөөр суралцаж буй нийт 97 оюутныг цалинтай дадлагт хамруулсан болно.

Хэлэлцүүлэгт Европын холбооны олон улсын түншлэгч байгууллагаар ХБНГУ-ын Эдийн засаг, эрхзүйн их сургууль, Франц улсын Льюмер Лионы их сургууль, Румын улсын Трансилваниа Брасовын их сургууль, Грек улсын Македонийн их сургууль, болон Монгол улсаас БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, СЭЗИС, ХААИС, СУИС, Дорнод их сургууль, ажил олгогч байгууллагуудын төлөөлөл Голомт банк, Төрийн банк, Аялал жуулчлалын холбоо зэрэг байгууллагууд оролцож, цаашид АБСС-ыг Монгол улсын Дээд боловсролын тогтолцоонд нэвтрүүлж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр оролцогч талууд хамтран ажиллахаар тохиролцлоо.

#UFE_Erasmus_WBL

#UFE_apprenticeship

#UFE_Work_based_learning

Дэлгэрэнгүйг: https://mongwbl.mn/?fbclid=IwAR0T4Y_VVoaFikN9xRXHFIb3OLLHBxfqntYMQmyLWwNXn2s6AD3EA9mIdHk 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ