СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

UNWTO: ХЯТАД УЛС ХӨДӨӨГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА

БНХАУ нь хөдөөгийн аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд НҮБ-ын харьяа Дэлхийн Аялал Жуулчлалын Байгууллага Хятадын гадаад болон дотоод аялал жуулчлалын зах зээл бүрэн сэргэхийг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

 

НҮБ-ын ДАЖБ-ын зах зээлийн судалгаа, өрсөлдөх чадвар хариуцсан дарга Сандра Калвао хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Аялал жуулчлалын чиг хандлага хөдөөгийн аялал руу илүүтэй шилжсэн бөгөөд КОВИД-19 цар тахал нь энэхүү хандлагыг илүү хурдасгаж шинэ боломжуудыг авчирсэн гэжээ. Түүний бодлоор энэхүү хандлага нь удаан үргэлжлэх бөгөөд дотоодын аялал жуулчлалын зах зээлийг нэмэгдүүлнэ гэсэн байна.

Хөдөөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс UNWTO нь 2021 оноос эхлэн Аялал Жуулчлалын Шилдэг Тосгон хөтөлбөрийг дэлхий даяар эхлүүлсэн. Өнгөрөгч 2 жилийн хугацаанд Хятадын Жежиан мужийн Юцүн, Аньхуй мужийн Шиди, Гуаньси мужийн Дажай болон Чунчинь мужийн Жинжү хотууд сонгогдсон юм.

Калваогийн хэлсэнээр: “Хөдөөгийн аялал жуулчлалын хөгжлийг үндэсний хэмжээний бодлогын дэмжлэггүйгээр явуулах боломжгүй бөгөөд Хятад улс бол хөдөөгийн аялал жуулчлалын хөгжлийг хурдасгахад хамгийн их анхаарал хандуулж, үүнд чиглэсэн тодорхой бодлого боловсруулсан орнуудын нэг юм. Дэд бүтэц зэрэг чухал асуудлуудад Хятад улс хөдөө орон нутагт хэрхэн дэмжлэг үзүүлж байгааг бид харлаа.” гэжээ.

Энэ оны эхний хагасын байдлаар дэлхийн хэмжээнд аялал жуулчлал, цар тахлын өмнөх үеийнхээс 80%-д хүрч сэргэж байгаа ч Ази тивийн тухайд энэхүү өсөлт харьцангуй удаашралтай бөгөөд дөнгөж 54%-д хүрчээ.  

“Хятад шиг ийм том зах зээл гадагш чиглэсэн хөдөлгөөнөө нээсэн нь Ази болон дэлхийн хэмжээнд аялал жуулчлалыг сэргээхэд чухад ач холбогдолтой бөгөөд энэхүү нөлөө нь энэ оны эцэс гэхэд мэдрэгдэх болно. Хятад улс нь хүчирхэг эдийн засаг төдийгүй олон улсын аялал жуулчлалын хамгийн том зах зээл бөгөөд дэлхийн аялал жуулчлалын салбарын үндэс суурь юм” гэж Калвао хэлсэн байна.

 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ