ШРИ-ЛАНК УЛС 5 САЯ ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВАХ ШИНЭ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛЛАА
Шри-Ланк улсын ерөнхийлөгч Ранил Викремесинг ойрын саруудад “Шри-Ланкад зочил” нэртэй шинэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх болсныг мэдэгдлээ.
Ерөнхийлөгч Ранил Викремесинг нь тус улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бол Аялал жуулчлалын салбар юм гэдгийг онцлон тэмдэглээд энэ онд засгийн газар 5 сая жуулчин хүлээж авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд үүний тал нь буюу 2.5 сая нь тансаг зэрэглэлийн жуулчид байх болно гэжээ. Тиймээс Шри-Ланкийн дэлхийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг өөрчлөх шаардлагатай. Түүнчлэн хоолны аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарна гэсэн байна.
Зочлох үйлчилгээний салбар, тэр дундаа хоолны аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэх шаардлагатай бөгөөд засгийн газар нь хувийн хэвшилтэй хамтран хоолны сургууль байгуулахад бэлэн болсон гэнэ.
Шри-Ланк улс 2023 онд 2 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрөгч жил 1.5 сая жуулчин хүлээж авч байжээ.