СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
ЯПОНЫ ЦАХИМ ВИЗНИЙ (ЗӨВХӨН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИЛГООР) ХУРААМЖИЙГ ЦАХИМААР ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
- 7 сарын 10-ны (Да) өдрөөс цахимаар виз мэдүүлэх (Одоогийн байдлаар зөвхөн аялал жуулчлалын зорилгоор мэдүүлэх боломжтой) тохиолдолд визний хураамжийг цахимаар (кредит/дебит картаар) төлөх боломжийг бүрдүүллээ.
- Япон Улсын Элчин сайдын яам Монгол Улсын Төрийн далбааны өдөр болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд (2023.07.10-2023.07.14) ажиллахгүй тул 7 сарын 19-ний (Лха) өдрөөс хойш “Визний хураамжийг төлөх тухай” и-мэйл хүлээн авсан виз мэдүүлэгч хураамжаа цахимаар төлөх боломжтой.
- Визний хураамжийг цахимаар төлөхийн тулд тус ЭСЯ-нд ирэх шаардлагагүй. Хураамжаа төлсний дараа цахим виз олгогдох болно.
- Цахим виз(аялал жуулчлалын зорилго)-нээс бусад төрлийн визний хураамжийг урьдын адил бэлэн мөнгөөр төлөх бөгөөд цахимаар төлбөр хийх боломжгүй болохыг хатуу анхаарна уу.
- Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосуудаар орж танилцана уу.
(1) Япон Улсын Гадаад хэргийн яамны цахим хуудас:
(Япон хэлээр) https://www.mofa.go.jp/mofaj/toko/page22_004053.html
(Англи хэлээр) https://www.mofa.go.jp/ca/cp/page22e_001033.html
(2) eVISA буюу цахим виз олгох системд холбогдон виз мэдүүлэх аргачлалын талаар танилцуулсан YouTube сувгийн бичлэг:
(Япон хэлээр) https://www.youtube.com/watch?v=MVzJXdyYPRE
(Англи хэлээр) https://www.youtube.com/watch?v=bvDpFIrgDEo
(3) JAPAN eVISA цахим хуудас:
(Англи хэлээр) https://www.evisa.mofa.go.jp/index