СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ПАРИСЫН ОЛИМПЫН НААДАМД ЗОЧЛОХ ЖУУЛЧДЫН ТАТВАРЫГ 100% НЭМЖЭЭ

2024 оны 7-р сарын 26-аас 8-р сарын 11-ний өдрийн хооронд Франц улсын нийслэл Парис хотод зуны 33 дахь удаагийн олимпийн наадам зохион байгуулагдана. Энэ үеэр 11 сая гаруй жуулчид Парист зочлох урьдчилсан таамаглал гарсан бөгөөд татварыг 100% нэмэгдүүлэхээр болжээ. 2023 оны 12-р сарын 29-ний өдөр нийтлэгдсэн хуулийн шинэ заалтын /2024 оны Санхүүгийн хуулийн төслийн 140-р зүйл/ дагуу Парисын бүс нутгийн тээврийн үйлчилгээний татварт дээд тал нь 200% нэмэлт хураамж авахыг зөвшөөрсөн байна.

Парис хотын стандарт татвар taxe de séjour 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн жуулчны татварыг сүүлийн үеийн инфляцитай уялдуулан мөн 10% нэмсэн юм. Зочид буудлын үнэ олимпын наадмын үеэр хамгийн их нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн зуныхтай харьцуулахад 300% нэмэгдэж байна.

Түүнчлэн Парис хотын метроны тасалбар олимпын наадмын үеэр хоёр дахин нэмэгдэх бөгөөд нэг талын тасалбарын үнэ 4 евро болж нэмэгдэх аж.

Францын засгийн газрын зүгээс жуулчдын татварын орлогыг олон нийтийн тээврийн хэрэгслийн урсгал шинэчлэлтэд зориулахаар төлөвлөж байгаа юм.

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ