СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
ЭРЭЭН – ЗАМЫН-ҮҮД БООМТООР ЭНЭ ОНД НЭГ САЯ ГАРУЙ ЗОРЧИГЧ НЭВТЭРЖЭЭ
Хятад-Монголын хамгийн том боомт болох Эрээн – Замын-Үүдийн боомтоор энэ онд нэг сая гаруй хүн зорчсон бөгөөд нэг өдөрт хамгийн ихдээ 8,800 гаруй хүн зорчсон гэж мэдээлсэн байна.
Эрээн – Замын-Үүдийн боомт нь энэ оны 1-р сарын 8-нд дахин нээгдсэн бөгөөд 8-р сарын 30-аас зорчигч тээврийн галт тэрэг явж эхэлсэн юм.
Энэ жил ойролцоогоор 169,000 орчим тээврийн хэрэгсэл хилийн боомтын орц, гарцын шалган нэвтрүүлэхээр дайран өнгөрсөн байна.
Сүүлийн жилүүдэд Хятад-Монголын худалдааны цар хүрээ тогтмол нэмэгдэж байгаа бөгөөд 2022 оны байдлаар хоёр талын худалдааны хэмжээ 12.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилийнхээс 34%-иар өссөн үзүүлэлт бол энэ оны эхний 6 сарын байдлаар худалдааны өсөлт өмнөх оны мөн үеийнхээс 62.6%-иар өссөн дүнтэй гарчээ.