“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ – ШИНЭЛЭГ, ЧАНАРТАЙ ҮЙЛЧИЛГЭЭ” B2B ӨДӨРЛӨГ
Монголын аялал жуулчлалын холбоо, Завхан аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран аялал жуулчлалын салбарт гарааны бизнес эрхлэгчдийн өсөлтийг дэмжих зорилготой B2B арга хэмжээг зохион байгуулах гэж байна. "Аялал жуулчлал - шинэлэг, чанартай үйлчилгээ" сэдвийн дор төлөвлөгдсөн энэхүү өдөрлөг нь аялал жуулчлалын санал болгож буй стандартыг дээшлүүлэх, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм.
Шинээр гарч ирж буй аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгчдийн 100 гаруй төлөөлөл энэхүү арга хэмжээнд оролцох болно. Энэхүү B2B өдөрлөг нь Аялал жуулчлалын салбар дундын хамтрагчдын хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, харилцан мэдээлэл солилцох, түншлэлийн гэрээ хийхэд чиглэсэн бөгөөд үйлчилгээ шинээр эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, сурталчлан таниулах ач холбогдолтой.
Оролцогчоор орох хувь хүмүүс, аж ахуй нэгж байгууллага дараах холбоосоор дарж бүртгүүлнэ үү:
https://forms.gle/yNcSThpJYDGUUGzE6
Зочноор оролцох бол https://forms.gle/DatjbXjrtWNaAq3c6
Хэзээ: 2024 оны 3-р сарын 29, 30-ны өдрүүдэд 10:00-17:00
Хаана: Улаанбаатар зочид буудлын Баянзүрх, Сонгинохайрхан танхимуудад зохион байгуулагдана
Холбогдох утас: 9910-9816, 8888-0636