ТӨГРӨГИЙН ЭСРЭГ РУБЛИЙН ХАНШ УНАСНААР БУРИАДЫГ ЗОРИХ ЖУУЛЧДЫН УРСГАЛ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс руу хөрш орнуудаас аялахад хямд өртөгтэй болж байна. Өнгөрөгч долоо хоногт Вагнер бүлгэмтэй холбоотой үйл явлдлаас болж рублийн ханш огцом унасан бөгөөд төгрөгтэй харьцах рублийн ханш 33-35 төгрөг болж буурчээ.
Өнгөрөгч 7 хоногт Улаанбаатар хотын валют арилжааны цэгүүд рубль худалдаж авахаа больсон бөгөөд “Найман Шарга” хаагдах үед рублийн ханш хамгийн ихдээ найман нэгжээр унасан байна.
Өнөөдрийн /2023/06/26/ байдлаар рублийн ханш бага зэрэг тогтворжиж 37-39 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Сануулахад, ОХУ-Монголын жуулчдын урсгал нь Төгрөг-Рублийн харьцах ханшнаас шууд хамаардаг бөгөөд рублийн ханш чангарсан үед Орос жуулчид Монгол руу аялалд гардаг бол төгрөгийн ханш чангархад эсрэгээрээ.
Тиймээс, Оросын дотоод улс төрийн нөхцөл байдал тогтворжих үед Монголын жуулчдын урсгал нэмэгдэх нь ойлгомжтой юм.