ITM - Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн
Тус үзэсгэлэн нь анх 1999 онд МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар зохиогдож эхэлсэн түүхтэй. Үзэсгэлэн нь цар хүрээ, оролцогчдын тоогоор Монголд зохиогддог хамгийн том үзэсгэлэн төдийгүй аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг хооронд нь холбож, шинэ бизнесийн түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах зэрэг бизнесийн төрөл бүрийн боломжийг бүрдүүлж өгдөг давуу талтай. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн аялал жуулчлалын компани, жуулчны баазууд өөрийн аймгийн аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлалтай болоод байна. Зохион байгуулагчид 2013 оноос үзэсгэлэнгийн түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд Өвөрхангай, Өмнөговь, Архангай, Дорноговь, Ховд, Завхан, Увс, Хэнтий аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа сурталчлан оролцсон.
OTM - Outbound travel mart
ҮЗЭСГЭЛЭНГИЙН НИЙТЛЭГ БОЛОМЖУУД
Гадаадын бизнес эрхлэгчид хүрэлцэн ирэх учир туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн үнийг хөнгөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын бизнесийн эрх зүй, олон улсын стандарт, шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах зэрэг боломжоор хангагдана.
Холбоо барих
Манай үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, асуулт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу.
- +976-99109816
- Туушин оффис, 3 давхар 313 тоот
- info@travelmongolia.org