СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

Ангиллын гэрчилгээ

Материал хүлээн авах хуваарь

7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00 - 18.00 цагт МАЖХ-ны байранд

Гэрчилгээ олгох хуваарь

7 хоног бүрийн Мягмар, Баасан гаригийн 15.00 - 18.00 цагт МАЖХ-ны байранд (зөвхөн ажлын газрын болон иргэний үнэмлэх үндэслэж олгоно).

Дансны мэдээлэл

Банк: ГОЛОМТ БАНК, Данс эзэмшигч: МАЖХолбоо, Дансны дугаар: 11 05 03 90 07, Тушаагч: (Байгууллагын нэр!), Гүйлгээний утга: Гэрчилгээний хураамж

Шинээр гэрчилгээ авч буй байгууллагуудад материал бүрдүүлэхэд анхаарах зүйлсийн зөвлөмж

Хүсэлт гаргасан албан бичиг
- Огноо, дугаар байх
- Компаний үйл ажиллагааны товч танилцуулга 
- Ямар төрлийн гэрчилгээ авах гэж байгааг тодорхой бичнэ 
- Хавсралт хэдэн хуудас материал байгааг бичнэ.
- Байгууллагын логотой албан бланк дээр гаргана.

ХҮСЭЛТ ХҮЛЭЭН АВАХ

МАЖХ нь аялал жуулчлалын байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрэв хүсэлтэд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэлт материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана. Тур операторын ангиллын гэрчилгээний анкетыг татан авч бөглөнө үү.

Холбоо барих

Манай үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, асуулт байвал бидэнтэй доорх хаягаар холбогдоно уу.

  • +976-99109816
  • Туушин оффис, 3 давхар 313 тоот
  • info@travelmongolia.org

Бүрдүүлэх бичиг баримтууд

01

Хүсэлт гаргaсан албан тоот

Хүсэлтийг Монголын Аялал Жуулчлалын Холбоонд гэж хаяглана. Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ. /INT-international tour operator, ITO-inbound tour operator, OTO-outbound tour operator, DTO-domestic tour operator, TA-tour agent/ эдгээрийн аль ангилалд хамрагдах хүсэлтэйгээ тодорхой бичих
02

Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

Захирал томилсоноо бүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр
03

Иргэний үнэмлэхний хуулбар

Компанийн захиралын иргэний үнэмлэхний хуулбар
04

Анкетийг хүснэгтээр бөглөх

Аж ахуйн нэгжийн анкетийг хүснэгтээр бөглөх
05

Ажилтны анкет бөглөх

Аялал жуулчлалын асуудал хариуцсан 2 ажилтнуудын анкет бөглөсөн байх /захирал, дэд захирал хамаарахгүй болно/
06

Диплом, сертификатны хуулбар

Аялал жуулчлалын асуудал хариуцсан ажилтнуудын диплом, сертификатны хуулбар /нотариатаар баталгаажуулсан хувь, 1 хүн нь зайлшгүй аялал жуулчлалын чиглэлээр дээд сургууль төгссөн байна/
07

Хөдөлмөрийн гэрээний хуулбар

Мэргэжлийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /эх хувийн хамт/
08

Гэрээ болон гэрчилгээний хуулбар

Албан байрны түрээсийн гэрээний хуулбар эсвэл өөрийн компанийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
09

Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө

10-аас доошгүй хуудас. Үүнд: - Компанийн танилцуулга - Зах зээлийн судалгаа - Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаа - Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
10

Мөнгө тушаасан баримтын хуулбар

Гэрчилгээний үнэ 100,000 төгрөг, түүнийг тушаасан банкны баримтын хуулбар Голомт банк: 1105039007
11

Нийт материалын тоо

Бүрдүүлж өгсөн нийт материалын тоог бичих

Олон улсын /international/ болон гадаад оронд жуулчин илгээх /outbound/ үйл ажиллагаа явуулахад дараах НЭМЭЛТ материалыг бүрдүүлнэ

  • Жуулчинтай байгуулах гэрээний төсөл
  • Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
  • Даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар
  • Гадаадын түнш байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар
  • Байгууллагын санхүүгийн чадавхийн баталгаа (албан тоот болон дансны тодорхойлолт)
ЖИЧ:

Шинээр авч байгаа байгууллагад нэг удаагийн олголтоор Inbound болон Outbound тур операторын гэрчилгээг зэрэг олгохгүй бөгөөд 1-ээс дээш жил Inbound гэрчилгээгээр үйл ажиллагаагаа явуулсны дараа Outbound ангиллын гэрчилгээг нь олгоно

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ