СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо
info@travelmongolia.org
ГАДААДАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХУВААРЬ
ITB BERLIN
ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн 03 дугаар сард зохион байгуулагддаг АЙ ТИ БИ БЕРЛИН олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь Оролцогчдын тоо, хамрах хүрээгээрээ дэлхийн хамгийн томд тооцогддог. Уг үзэсгэлэнд Монгол улс 1999 оноос хойш тасралтгүй оролцсоор ирсэн ба 2015 онд уг үзэсгэлэнгийн албан ёсны түнш орноор амжилттай оролцсон нь Монгол Улсын гадаад сурталчилгаанд томоохон түлхэц болсон бөгөөд энэ ажлыг зохион байгуулах төсвийг төр ба хувийн хэвшлийн түншлэл дор зохион байгуулж ирсэн.
БАЙРШИЛ
ХБНГУ-ын Берлин хот
ХУГАЦАА
2023 оны 03 сарын 07-09 өдрүүд
ВЕБСАЙТ
www.itb.com
WTM LONDON WORLD LEADING TRAVEL MARKET
Лондон хотод жил бүр зохион байгуулагддаг (WTM London) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь голдуу бизнес/бизнес буюу B2B байдлаар болдог дэлхийн хамгийн том үзэсгэлэн энэ жил 42 дэх удаагаа зохион байгуулагдана. Тус үзэсгэлэн нь destination, tour, agency, accommodation, mice tourism, business tourism, adventure, leasure, travel technology зэрэг олон үйл ажиллагаатай дэлхийн аялал жуулчлалын томоохон худалдаа болдогоороо давуу талтай.
БАЙРШИЛ
ИБУИНВУ, Лондон хот
ХУГАЦАА
2022 оны 11 сарын 07-09 өдрүүд
ВЕБСАЙТ
london.wtm.com
FESPO THE HOLIDAY AND TRAVEL FAIR
Швейцарь улсын Цюрих хотод жил бүрийн 01-р сард зохион байгуулагддаг тус үзэсгэлэнд 2019 онд сүүлийн 10 жилд анх удаа Ази тивээс Монгол Улс зочин улсаар оролцохоор болсон. Энэхүү үзэсгэлэнд 600 гаруй оролцогчид жил болгон оролцож 63000 хүн үзэж сонирхдог байна.
БАЙРШИЛ
Швейцар улсын Цюрих хот
ХУГАЦАА
2023 оны 02 сарын 02-05 өдрүүд
ВЕБСАЙТ
www.fespo.ch
TOURISM EXPO JAPAN
Япон улсад жил бүр зохион байгуулагддаг (JATA буюу Tourism Expo Japan) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь энэ онд 42 дэх удаагаа зохион байгуулагдах ба ITB Berlin үзэсгэлэнгийн дараагаар орох Ази тив дах хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн юм. Уг үзэсгэлэнг Японы аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг бөгөөд Японы 47 муж болон дэлхийн 150 гаруй улс орноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцдог.
БАЙРШИЛ
Япон улс, Токио хот
ХУГАЦАА
2022 оны 09 сарын 22-25 өдрүүд 22-25
ВЕБСАЙТ
www.t-expo.jp
PACIFIC ASIA TRAVEL ASSOCIATION EXHIBITION
PATA TRAVEL MART буюу Ази номхон далайн орнуудын аялал жуулчлалын холбооноос жил бүр өөр өөр газар зохион байгуулагддаг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн худалдаалагч, худалдан авагчид оролцож урьдчилан товлосон бизнес уулзалтуудыг хийдэг B2B үзэсгэлэн юм.
БАЙРШИЛ
Жил бүр өөр өөр газар зохион байгуулагддаг онцлогтой
ХУГАЦАА
2022 оны 10 сарын 25-27 өдрүүд
ВЕБСАЙТ
www.pata.org
MITT RUSSIA’S LARGEST TRAVEL TRADE SHOW
Орос улсад 29 дах жилдээ зохион байгууллагдах гэж буй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд 2019 оны байдлаар 55 орны 1,800 гаруй аж ахуйн нэгж буюу хамгийн олон тооны оролцогчид оролцсон ба тус үзэсгэлэн нь ОХУ болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ орнуудын аялал жуулчлалын хамгийн том төлөөллүүд цуглаж мөн бусад орны байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг бий болгох давуу талтай олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн юм.
БАЙРШИЛ
ОХУ-ын Москва хот
ХУГАЦАА
2023 оны 03 сарын 16-18
ВЕБСАЙТ
www.mitt.ru
TRAVEL & ADVENTURE SHOW IN USA
Нийт 10 муж хотуудад жил бүр зохион байгууллагддаг тус үзэсгэлэнд МАЖХолбооны нэгдсэн зохион байгуулалттайгаар Монгол улс анх удаагаа нэгдэн орлцсон. Лос Анжелес хотод зохион байгуулагддаг үзэсгэлэн энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдан нийт 37,900+ оролцогчид хоёр өдрийн турш өөрсдийн аялах, зорин очих газруудын талаар цогц мэдээлэл авдаг буюу B2C аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн юм.
БАЙРШИЛ
АНУ, Лос Анжелес хот
ХУГАЦАА
2023 оны 02 сарын 18-19 өдрүүд
ВЕБСАЙТ
www.travelshows.com