СБД, Туушин оффис, 3 давхар 313 тоо info@travelmongolia.org
Image
Ажлын цаг
09:00 - 18:00
Холбоо барих
Image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Жуулчдад зориулсан багц аяллын платформ нээгдлээ

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын хүрээнд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Welcome to Mongolia” уриа үгийг ашиглахаар тогтсон. Үүний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон бусад чиг үүргийн холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд олон улсад эх орноо сурталчлах маркетингийн ажлыг эрчимжүүлээд байгаа билээ.

Глобалчлал, технологийн хөгжлөөр дамжуулан хүмүүс дэлхийн хаанаас ч аль ч орны аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг харьцуулах, үзэх газраа хайх,  аяллаа баталгаажуулах, амрах газраа судлах илүү боломжтой болж байгааг цар тахлын үеэрх өөрчлөлт бидэнд харуулж байна. Ковид-19 цар тахлаас өмнө дэлхий дахинд онлайнд суурилсан худалдаан авалт, захиалга 40 гаруй хувьтай байсан бол өнөө цагт энэ тоо 70 орчим хувь болж өссөн тоон судалгаанаас үзвэл цахим шилжилт эрчимтэй явагдаж байгаагийн илрэл юм. 

Үүний хүрээнд Монголын аялал жуулчлалын салбарын цахим шилжилтийн анхдагч түүчээ нь болж яваа Туризм Партнерс ХХК-иас хэрэгжүүлж буй төсөл болох гадаадын жуулчдад зориулсан Монголын хамгийн анхны багц аяллын MongolianTours.com платформыг нээгээд байна.

Одоогоор тус платформ нь хятад, орос, англи, япон, солонгос гэсэн таван хэлний сонголттой байгаа ба эрх бүхий байгууллагаас үйл ажиллагаа эрхлэх албан ёсны ангиллын гэрчилгээ, зөвшөөрлөө авсан Монголын 30 гаруй тур оператор компаниудын 200 орчим аяллын хөтөлбөрүүдийг нэгтгэсэн. Ийнхүү “Монголд зочлох жил” уриалгын хүрээнд бид Олон улсын зах зээлд нийлүүлэх, сурталчлан таниулах хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болоод байна. 

Цаашид Монгол улсын язгуур эрх ашгийг дээдлэн, нэр хүндийг өсгөх, тур оператор компаниудын борлуулалтыг дэмжих, загвар, хайлтын илэрц, контентууд, маркетинг сурталчилгаан дээрээ илүү анхаарч тасралтгүй үе шаттай хөгжүүлэхээр ажиллаж байна.

Гадаадын жуулчдын монгол оронд аялах мөрөөдлийг бодит болгох, хялбархан аяллаа төлөвлөх, захиалга баталгаажуулах болон Монгол улсын тухай нэгдсэн ойлголтыг нийтлэл, влог, блог, зөвлөмж, мэдээллийг MongolianTours.com -оос авах боломжийг олгож байгаагаараа онцлог юм. 

Image

Манай хаяг:

  • Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,
    Туушин оффис, 3 давхар 313 тоо
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Нийгмийн сүлжээ