ads

Япон Улсад зохион байгуулагддаг JATA-2018 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох хүсэлтэй байгууллагуудын бүртгэл явагдаж байна
Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 2018
оны 9-р сарын 20-23-ний өдрүүдэд 5 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Дэлхийд томоохонд тооцогдох тус үзэсгэлэнд 2017 онд Япон улсын 47 муж, дэлхийн 130 гаруй улс орны төлөөллүүд болон аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцож нийт 191,577 гаруй хүн үзэж сонирхсон байна.
Сүүлийн жилүүдэд Япон жуулчдын Монгол улсад аялах эрэлт өсч байгаатай холбогдуулан Монгол улс болон нийслэл Улаанбаатар хотыг сурталчлах, тус улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Бирга Тур ХХК, Цэцэг зочид буудал, Говь Тур ХХК, Айрис Турс ХХК, Жигүүр ХХК, Жуулчин ХХК, Летс Трэвел ХХК, Номадик Туризм аялал жуулчлалын агентлаг, Ялгуун брэнд хамтран эх орноо сурталчлан 2017 онд оролцсон болно.
2018 оны 9 дүгээр сарын 20-23 ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо болох олон улсын аялал жуулчлалын "JATA" үзэсгэлэнд оролцох компаниудын бүртгэлийг авч эхэллээ.
МАЖХ нь 2018 онд болж буй гадаад үзэсгэлэнгүүдэд гишүүдээ нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах ажлын хүрээнд 2018 оны 9 дүгээр сарын 20-23 ны өдрүүдэд Япон Улсын Токио хотноо болох олон улсын аялал жуулчлалын "JATA" үзэсгэлэнд оролцох сонирхолтой, МАЖХ-ны гишүүн тур оператор байгууллагууд 2018 оны 4 сарын 15 ны дотор marketing@travelmongolia.org и-мэйлээр оролцох хүсэлтээ илгээнэ баталгажуулна уу? Үзэсгэлэнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.t-expo.jp сайтаас авна уу!
Энэ жилийн JATA үзэсгэлэнд ойролцоогоор 80-90 сая төгрөг зарцуулахаар түүнчлэн БОАЖЯ болон НАЖГ-аас 30-45 сая төгрөгийн дэмжлэг авч хамтран оролцоно гэж бид төлөвлөж байгаа. Өнгөрсөн жилийн туршлагаас харахад дунджаар 8 компани оролцож тус бүрд ноогдох талбайн түрээс болон стэндний загварт нийт 5.6-6.2 сая төгрөг зарцуулсан. Энэ жилийн үзэсгэлэнгийн зардлыг бид нийт хэдэн компани орохоос шалтгаалж эцсийн гарах зардлыг та бүхэнд танилцуулах боломжтой болно. Иймд оролцох компаниудын тооноос хамаарч нэг компанид ноогдох зардлын хэмжээ буурах эсвэл өсөх боломжтой гэдгийг анхаарна уу.
2018 оны хувьд эрт бүртгүүлсний хямдралтай үнэнд Монгол улс материалаа явуулсан бөгөөд өмнө жилтэй адил 36м2-г талбай түрээслэх хүсэлт гаргасан байгаа. Мөн төлбөрийг 2018 оны 4-н сарын 20-ны дотор төлөх ёстой болохыг анхааран хугацаандаа бүртгүүлнэ үү?
 
Холбоо барих утас: 7000-7820, 89008977


Хамтрагч байгууллагууд