ads

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ - 2018 АРГА ХЭМЖЭЭНИЙ "ХӨТӨЛБӨР"

ЗАВХАН АЙМАГ

"НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ”-2018

Монгол Улсын баруун хязгаарт орших Завхан аймаг нь бүс нутгийн  аялал жуулчлалын үндсэн маршрутын дамжин өнгөрөх түшиц газар болдог, аялал жуулчлалын нэгэн сонирхолтой зорин очих газар  билээ. Манай аймаг нь байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн хангай говь тал хээр хосолсон өвөрмөц тогтоцтой, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх боломжтой нүүдэлчдийн соёлын түүхэн дурсгалт нөөц бүхий газар олон байдаг. Эдгээрийг зүй зохистой ашиглан аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж бүрэн байна. Үүнд:

1.    Тусгай сонирхлын аяллын бүтээгдэхүүн

2.    Нүүдэлчдийн соёлын аяллын бүтээгдэхүүн

3.    Нөхөн сэргээх, эрүүл мэндийн аяллын бүтээгдэхүүн

4.    Эко аяллын бүтээгдэхүүн

Завхан аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийг хамарсан нүүдэлчин ахуй соёл, таван хошуу малаа багтаасан  үзүүлбэр, ардын урлагийн тоглолт арга хэмжээ нэг дор цогцолсон.

НҮҮДЛИЙН СОЁЛЫН  ЭВЕНТ” наадам 2018 оны 7 дугаар сарын 4-6нд зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажилдаа ороод байна. Уг арга хэмжээг бид  дараах зорилтын хүрээндзохион байгуулах юм. Үүнд:

1.    Орон нутагруу чиглэсэн жуулчдын тоон урсгалыг өсгөх

2.    Нутгийн иргэдэд аялал жуулчлалын мэдлэг олгох

3.    Орон нутгийн эдийн засагт хувь нэмэр оруулах

4.    Орон нутгаа сурталчлах

5.    Дотоодын аялагчдад нүүдлийн соёлын өвийг танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх

6.    Тогтвортой аялал жуулчлалыг шалгуур үзүүлэлтийг хангасан Эко аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг багтана.

Үндэслэл: Нүүдлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг маш олон төрөл болгон нэгдсэн баярыг зохион байгуулж гадаад дотоодын  жуулчдад нүүдлийн соёлыг өөрийн биеэр үзүүлж, гарт нь бариулж мэдрүүлэх, байгальд орчинд ээлтэй, соёлыг хамгаалсан, нийгэм эдийн засагт өгөөжтэй бүтээгдэхүүнийг гарган сурталчилсан тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх үндэслэлээр энэхүү арга хэмжээг зохион байгууллана.

 

УНАГАН БАЙГАЛЬД, НҮҮДЛИЙН СОЁЛООР АЯЛЦГААЯ... 


 "НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ”-2017 АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР 

2017оны 07сарын 4

Хугацаа

Арга хэмжээ

Хөтөлбөр

Бусад тайлбар

09:00-17:00

Бод малын баяр  /Адуу,Тэмээ, Үхэр/

 

Үдээс өмнө

Сарлагын үзүүлбэр уралдаан

Сарлагын уралдаан

Отог бүр сумаас ялгарсан 4 баг гарган уралдаанд оролцох

Сарлаг нуруу ачаа ачих

Сайхан Хайнаг, Шар, Сарлагтай хос

Сарлагын Поло

Үдээс хойш

Тэмээний үзүүлбэр уралдаан

Сайхан тэмээ шалгаруулах

Отог бүр сумаас ялгарсан 4 баг гарган уралдаанд оролцох

Тэмээ ачаа ачих буухиа тэмцээн

20:00-23:00

Орон нутгийн Ардын Урлагын зан үйл уламжлалыг харуулсан Театрчилсан тоглолт

 


Хугацаа

Арга хэмжээ

Хөтөлбөр

Бусад тайлбар

09:00-12:00

Нүүдэлчдийн соёлын наадмын нээлт

 

Үдээс өмнө

Нүүдлийн прад жагсах

Нүүдэлчдийн соёлын наадмыг харуулсан урлаг соёлын арга хэмжээ

108 лам байгаль хамгаалах сан тавих, 108 Морин хуурч, 108 Цамын бүжиг, Ардын урлагын арга хэмжээ

12:00- 16:00

Бог малын баяр /Хонь ,Ямаа /

 

 

 

Үдээс хойш

Эсгий хийх үзүүлбэр уралдаан

Уламжлалт ёс,  харуулсан Ерөөл магтаал хэлэх

Отог бүр сумаас шалгарсан 4 баг гарган уралдаанд оролцох

Хонь хяргах

Ноос савах

Эсгий зулах, чирэх

Ноосоор дээс томох уралдаан

Хонь холбож саах үзүүлбэр уралдаан

Олон хонь холбох

Сүү сааж уралдах

Отог бүр сумаас ялгарсан 4 баг гарган уралдаанд оролцох

20:00-23:00

Орон нутгийн Ардын Урлагын зан үйл уламжлалыг харуулсан Театрчилсан тоглолт

 

 

 

 

 

 

 

 

 

 


09:00-17:00

Адуучны наадам

Хугацаа

Арга хэмжээ

Хөтөлбөр

Бусад тайлбар

 

Адууны үзүүлбэр, уралдаан

Морь уургалах

Улсын аварга шалгаруулах тэмцээн

Морь бугуйлдах

Уураг шүүрэх

Отог бүр сумаас шалгарсан 4 баг гарган уралдаанд оролцох

Эмнэг булгуйлах

Сайхан морьтой хос шалгаруулах

Жороо морьны уралдаан

2017оны 07сарын 4-5

НҮҮДЭЛЧДИЙН НААДАМТАЙ ДАВХАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭ

Тусгайлсан талбайд Эрийн гурван наадам, үзэсгэлэн худалдааны  үйл ажиллагаа явагдана.

 

2017оны 07сарын 4-5

НҮҮДЭЛЧДИЙН НААДАМТАЙ ДАВХАР ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ АРГА ХЭМЖЭЭ

 

Тусгайлсан талбайд Отгууд байрлаж өдөр тутмын  нүүдэлчин ахуйн үйл ажиллагаа явагдана.

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ - 2018 АРГА ХЭМЖЭЭНИЙ "ХӨТӨЛБӨР"

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛЫН НААДАМ - 2018 АРГА ХЭМЖЭЭНИЙ "ХӨТӨЛБӨР"


Хамтрагч байгууллагууд