ads

ДОТООД ҮЗЭСГЭЛЭН- АЙ ТИ ЭМ

Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн ITM нь 18 дахь жилдээ зохион байгуулагдав.

 

ГАДААД ҮЗЭСГЭЛЭН- ITB, WTM, COTTM, PATA, JATA
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаатайгаар дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдэд эх орноо сурталчлан оролцов

 

 

- ЖУУЛЧИН ТЭЭВРИЙН ЖОЛООЧИЙН СУРГАЛТ
Автотээврийн Үндэсний төвтэй хамтран жуулчин тээврийн аюулгүй байдлын тухай өдрийн сургалтын 5 удаагийн ээлж, давтамжтайгаар зохион байгуулав.
- ТУР ОПЕРАТОР КОМПАНИЙ МЕНЕЖЕРИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ
Салбарын хүний нөөц, ур чадвар, чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор "Менежерийн ахисан түвшны сургалт"-ыг зохион байгуулав.

 

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БИЗНЕС ЭРХЛЭЧДИЙН ЧУУЛГАН
Салбарын болон хувийн хэвшлийнхэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор салбарын 300 гаруй төлөөлөгчдийг нэгтгэн чуулав.
АЯЛАЛ ЧУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОЮУТНУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН
АЖБХН, ЗАЖХТ-тэй хамтран аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудад тулгамдаж буй асуудлуулыг МЗХ, АЖБХН-тэй хамтран зохион байгуулав

 

 

АЛТАН НАМАР - АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН АЖИЛТНЫ БАЯР
Жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Аялал жуулчлалын салбарын ажилтны баяр болгох үндэслэлтэйгээр анх удаа зохион байгуулав

 

 

Монголын Аялал Жуулчлалын Холбооны дэргэдэх "Жуулчны баазын зөвлөл" байгуулагдав

 

 

Сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосонтой холбогдуулан МАЖХ-ны уриалгаар Аялал жуулчлалын салбарынхан ЦУСНЫ ДОНОР АЯН-д нэгдэж цусаа бэлэглэх өдөрлөг зохион байгуулагдав
Аялал жуулчлалын салбарынхан гал түймэртэй тэмцэх аян өрнүүлж 24 цагийн дотор 8,5 сая төгрөгийн хандив цуглуулан БОАЖЯ-нд хүлээлгэн өгөв
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НОМЫН САН БАЙГУУЛАВ
АЖБХН, ЗАЖХТ-тэй хамтран аялал жуулчлалын оюутан залуучууд, судлаачид, аялал жуулчлал сонирхогчдод зориулан сайн дурын НОМ ХАНДИВЛАХ АЯН өрнүүлж 1000 орчим чиглэлийн номын фондтой АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН НОМЫН САНГ бий болгож оюуны хөрөнгө оруулалтанд нь сайн үйлсийг бүтээв

 

 

"Tourism cup" салбарын сагсан бөмбөгийн уламжлалт тэмцээн зохион байгуулагдав.
Цолмон Трэйвел ХХК-ийн санаачлагаар "Tsolmon cup" салбарын аварга шалгаруулах Дартсын тэмцээн зохион байгуулагдав

 

 

БНХАУ, БНСУ, ТАЙЛАНД, КАЗАХСТАН зэрэг улс орны төлөөлөгчидтэй уулсан ба PATA Үзэсгэлэн, ТАЙЛАНД, КАЗАХСТАН-ны аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

 

 

Монголын аялал жуулчлалын салбарын GOLDEN COMPASS-2017 Оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа, шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулагдаж оны шилдгүүдийг тодруулав.

МАЖХ-НЫ "2017 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД"


Хамтрагч байгууллагууд