ads

ЗАСГИЙН ГАЗРЫН 2016-2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Аялал жуулчлалын салбарын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ:


Аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг бүс нутгийн хэмжээнд дээшлүүлж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

 

1.    - Аялал жуулчлалыг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэх, бүтээгдэхүүн, дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах цогц бодлого хэрэгжүүлнэ.

2.    - Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

3.    - "Бурхан халдун”, "Хорго-Тэрх”, "Хамарын хийд”, "Отгонтэнгэр”, "Хар-Ус”, "Хөвсгөл”, "Хархорин” зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуучлалын төв, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжинэ.

4.    - Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг гадаад улс оронд сурталчлах, маркетингийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж, жуулчин хүлээн авах хүчин чадлыг сайжруулж, гадаад жуулчдын тоог нэмэгдүүлнэ.

5.    - Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн байгуулахыг дэмжинэ.

 

6.    - Олон улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, туршлага, стандартыг нэвтрүүлэх, нутагшуулах, олон талт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий судалгаа шинжилгээний орон тооны бус зөвлөл, нэгжийг байгуулна.

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх ямар ажлууд тусгагдсан байдаг вэ?

Хамтрагч байгууллагууд