ads

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨРӨЛЖСӨН НОМЫН САН 4 ХОНОГИЙН ДАРАА НЭЭГДЭНЭ

Монголын аялал жуулчлалын холбооны санаачлагаар Аялал жуулчлалын төрөлжсөн номын сантай болох аяныг зарлаад нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Энэхүү аянг Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг болон, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байгаа ба сайн дураараа ном хавдивлагч салбарын болоод салбарын бус хүмүүсийн дэмжлэгтэйгээр одоогоор 1000 орчим номын фонд бүрджээ. Үүнээс чухал гэсэн 600 номыг сонгон байршуулах юм. Номын сан Монголын Залуучуудын Холбооны 2 давхарт байрших ба 2017 оны 12-р сарын 15-ны өдөр нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Энэхүү ажил нь 2017 онд аялал жуулчлалын оюутан залуучууддаа барьж байгаа томоохон бэлэг юм. 

Хамтрагч байгууллагууд