ads

 ТАЛЫН ТҮМЭН АДУУ -2017  ЭВЕНТ АРГА ХЭМЖЭЭ 4 ДЭХ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017 оны 11 сарын 4, 5 өдрүүдэд "Талын Түмэн Адуу” эвэнт арга хэмжээ зохион байгуулагдахаар товлогдсон ба тал нутгийн ард түмний адуу маллах уламжлалт соёлыг хадгалан, түгээх зорилготой анх зохион байгуулагдаж эхэлснээс хойш өдгөө 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Манай баг өвөл цагийн монгол адуу, адуучны соёлыг олон улсын сонирхол татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох том хүсэл тээн ажилладаг.

Өмнөх жилүүдэд 1, 2 саруудад зохион байгуулагдаж байсан нь өөрчлөгдөн энэ жил 11 сард хийх гэж байгаагаа танд доорхи байдлаар тайлбарлая. 
Анхны цас орсон ч өвлийн хүйтэн эхлээгүй, малын тарга хүч сайн, малын элдэв өвчний дэгдэлт бага, малчид дөнгөж өвөлжөөндөө буусан тайван амгалан цаг хугацаа зэргийг тооцож өөрчлөлтийг хийлээ. Гэхдээ хамгийн том шалтгаанаа бид энд хадгалж үлдсэн бөгөөд тэр нь монголын өвлийн аялал жуулчлалд шинэ бүтээгдэхүүн бий болгон жуулчин татах зорилгын хүрээнд өвлийн сард хийх цаг хугацаагаа хэвээр хадгалсан.

Та бүхнийг 2017 оны 11 сарын 4, 5 өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров суманд зохион байгуулах манай эвентэд хүрэлцэн ирэхийг уриалжээ.

Эвент зохион байгуулагчтай дараах утсаар холбогдох боломжтой: 99089730, 99081282

Хамтрагч байгууллагууд