ads

Сар бүрийн 3-ны өдрийг "Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласантай холбогдуулан Монголын Аялал Жуулчлалын Холбооны санаачлагаар 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Аялал жуулчлалын салбарынхан "Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдэж байна.

 

Аялал жуулчлалын салбарынхан "Амьдрал бэлэглэе" сайн үйлсийн аянд нэгдлээ

 

Сайн үйлсийн аянд өнөөдрийн байдлаар БОАЖЯ, ЭМЯ, НАЖГ, ЦССҮТ, Жуулчин, Нью Жуулчин Турс, Цолмон Трэвейл, Актив Адвенчер турс Монголиа, Дисковер Монголия Трэвейл, Летс Трэвейл, Грийт Чингис Экспедишнс зэрэг компаниуд нэгдээд байна.

Хэрэв та 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй бол та ДОНОР болох бүрэн боломжтойгоо мэдэх үү? Таны нэг удаагийн бэлэглэсэн цус 3 хүний амийг авраад зогсохгүй цусаа өгснөөр өөрийн эрүүл мэндээ хянах, шинжилгээнд хамрагдах давхар ач тустайг бас мэдэх үү? Сайн дураар таны бэлэглэсэн цус төрхийн хүндрэл, осол гэмтэл, мэс заслын үеэр хамгийн их хэрэглэгдэж эрдэнэт хүний амийг авардаг юм шүү.  

Та энэхүү аянд нэгдэж цусаа бэлэглэхээр шийдсэн бол дараах хэдэн үндсэн шаардлагыг биелүүлж ирэх нь хамгийн чухал. Үүнд:

-        6 цагаас дээш хугацаагаар унтаж амарсан байх

-        Шингэн зүйл их уух

-        Өөх тостой хоол бага хэрэглэх

-        Сүү сүүн бүтээгдэхүүн бага хэрэглэх

-        Өнгөт  ундаа жүүс хэрэглэхгүй байх г.м

Бид аянд нэгдсэн байгууллагууддаа талархал өгөхөөс гадна хэвлэл мэдээллийн байгууллагаар гарах сурталчилгаандаа логоог байршуулж сурталчлах болно. Хэрэв та "салбарынхантайгаа” нэгдэхийг хүсвэл info@travelmongolia.org хаягаар болон 70007820, 98888803, 99015134 утсанд бүртгүүлэх боломжтой.

Донорын тухай мэдээллийг: https://www.facebook.com/GiveBloodMongolia/

Хэзээ: 2017 оны 7 дугаар сарын 3 –ны өдрийн 10:00 – 12:00 цагт

Хаана: Цус сэлбэлт судлалын үндэсний төв. /БЗД Улсын 2 дугаар эмнэлгийн хашаан дотор байрлалтай./

Хамтрагч байгууллагууд