ads

"Ёохор 2017” ардын урлагийн наадмыг ирэх долоодугаар сарын 17-нд өдөр  зохион байгуулахаар болжээ. Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохор наадмыг  сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх зорилгоор гурав дахь жилдээ зохион байгуулах юм.

Зохион байгуулагчдын зүгээс улсын болон олон улсын түвшинд ёохор бүжгийн эзлэх байр суурийг бэхжүүлэхээр ажилласаар ирсэн билээ.
Мөн энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж үргэлжлэн "Ёохор-2017” ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах аж. Тиймээс  дотоодын болон гадаадын аялагчид, аялал жуулчлалын компаниудыг амралт, аяллын маршрутдаа тус үйл ажиллагааг оруулахыг "Ёохор-2017” наадмыг зохион байгуулах комиссоос уриаллаа.

 

“Ёохор-2017” наадмыг аяллын маршрутдаа оруулахыг уриаллаа

 

Хамтрагч байгууллагууд