ads

 

 Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа

Аялал Жуулчлалын салбарын нэг онцлог нь бүх салбарыг хамарсан мэдээ мэдээлэлтэй байх, байнга цаг үеэ даган шинэчлэгдэж , боловсорч байхыг шаарддаг.

Сүүлийн үед салбарынхан маань нэгдэж хамтын хүчээр ажиллаж  болдгийг харуулж эхлээд байгаа ба үүний нэгэн илрэлийг МАЖХ-ны гишүүн "Талын Үнэг” ХХК болон "ДМД-Монгол ХХК –ийн  хамтын ажиллагаа харуулж байна. Мөн аймаг орон нутгийн холбоотой хамтран тур операторуудын хүний нөөцийн бодлогыг дэмжсэн  анхны өгөөж хүртээл ихтэй Сургалт-Аяллыг 2017.04.21-04.24 хооронд улирлын нээлттэй уялдуулан Өмнөговь аймагт зохион байгуулав.

Зохион байгуулагчаар Өмнөговь аймгийн "Гайхамшигт Говь” АЖХолбоо ажилласан ба уг сургалт-аялалаа "Өмнөговийн хөтөч номоор аялцгаая”  сэдвийн хүрээнд Даланзадгад-Далангийнгол-Ёлынам-Хавцгайт-Булгансум-Бясалгалын хийд-Төгрөгийн ширээ-Баянзаг/Улаан эрэг-Даланзадгад гэсэн маршрутаар хийлээ.

Сургалт-Аялалын зорилго нь:

<!-          - Дотоод гадаадын жуулчидтай хамгийн ойроос нүүр тулж ажилладаг хүний нөөцийн гол хүчин зүйл болдог хөтөч-орчуулагч,               жолооч нартаа системтэй зөв мэдлэгийг газар дээрээс нь бодитоор өгөх

<!-           - Аймгуудын холбоод  болон тур операторуудын нэгдэл, хамтын ажиллагааг идэвхижүүлэн, нэмэгдүүлэх

<!-          - Тухайн орон нутаг үзвэрийн газраар зорчихдоо, тогтсон нэг хэв загварын маршрутаар дамжин өнгөрөх бус, харин тухайн бүс            нутагт зорчих хоногийн давтамжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэгт оршино.

Сургалтын маань шигтгээ бол, олон жилийн хөдөлмөр цаг шаардсан мэдлэг оюунаа харамгүй зарцуулан, асуулт бүрт ул суурьтай бодит тайлбарыг өгч байсан Ургамал биологийн чиглэлийн судалгааны докторант, "Түм - Экотур” ХХЗ-ийн захирал, "Тэмээн соёл уралдаан" холбоо гүүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн, "Гайхамшигт Говь” АЖХ-ны тэргүүн,  МАЖХ - ны "Алтан луужинодон тэмдэгт Х. Түмэндэлгэр ах юм.  Маш их баярлалаа.

Үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан, дэмжлэг үзүүлсэн " Гайхамшигт говь " АЖХ - ны менежер, " Тэмээн соёл уралдаан"-ыг зохион байгуулагч Ариунсанаа,  бид бүхнийг найрсагаар хүлээн авч, тав тухтай амрах байраар үйлчилсэн Өмнөговь аймгийн Хан-Уул, Дэлгэрэх, Даланзадгад, Рояал зочид буудлуудын удирдлага хамт олонд, эв нэгдэлтэй эрч хүчтэй оролцсон хоёр компанийн нийт хамт олон та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлэе.

Цаашид аймаг орон нутгийн холбоод, тур оператор компаниуд хамтран идэвхи санаачилгатай ажиллаж газар дээрээс нь системтэй бодитой мэдлэгийг олгоход анхаарал хандуулна гэж итгэж байна.

Мэдээллийг

ТАЛЫН ҮНЭГ ХХК-ийн дэд захирал Д. Үүрийнтуяа

ДМД-МОНГОЛ ХХК-ийн захирал Ж. Соёлмаа

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа 

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа 

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа 

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа 

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа 

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа

Аялал жуулчлалын байгууллагуудын хамтарсан сургалт - аялал зохион байгуулагдлаа


Хамтрагч байгууллагууд