ads

Монголын аялал жуулчлалын холбооны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй аялал жуулчлалын салбарын Tourism Cup тэмцээнд МҮХАҮТ, НАЖГ, Гайдын холбоо урилгаар оролцож, тур компани, зочид буудал, жуулчны бааз, тусгай хамгаалалттай газар, аялал жуулчлалын цогцолбор, ресторан, агаарын тээвэрлэгчид, билет борлуулагчид зэрэг 25 баг, 200 гаруй тамирчин оролцож, 2 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд эмэгтэй багуудаас Б.Тэрэлж захиралтай Селена Трейвэл ХХК-ний баг хүрэл, А.Батсуурь захиралтай Скай Резорт ХХК-ний баг мөнгө, П.Мөнхжаргал захиралтай Хүннү Аэрлайнс ХХК-ний баг түрүүлж аваргын алтан медаль, мөнгөн бөгж, цомын эзэн болсон бол эрэгтэй багуудаас М.Есөнмөнх захиралтай Номадс Хоспиталити ХХК-ний баг хүрэл медаль, Г.Ганзориг захиралтай Хатан Өгий жуулчны баазын баг мөнгөн медаль, Б.Тэрэлж захиралтай Селена Трейвэл ХХК-ний баг түрүүлж аваргын алтан медаль, мөнгөн бөгж, цомын эзэн боллоо.
Эмэгтэй MVP тоглогчоор Хүннү Аэрлайнс ХХК-ний н.Пүрэв-Од, эрэгтэй MVP тоглогчоор н.Чингүүн нар шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, Цонжин болдогт орших Нислэг төвийн онгоцоор нисэх эрхээр шагнууллаа. 

Түрүүлж үзүүрлэсэн, медаль хүртсэн, оролцсон бүх багууддаа удахгүй эхлэх аялал жуулчлалын улиралдаа амжилт бүтээлээр дүүрэн, арвин их ургац хураахын ерөөлийг дэвшүүлье!

Tourism cup - 2017 амжилттай зохион байгуулагдлаа

[thumb]http://travelmongolia.org/uploads/posts/2017-

04/1493015782_18057718_1373096219403956_2176845197297129711_n.jpg[/thumb]

Tourism cup - 2017 амжилттай зохион байгуулагдлаа

Tourism cup - 2017 амжилттай зохион байгуулагдлаа

Tourism cup - 2017 амжилттай зохион байгуулагдлаа

Хамтрагч байгууллагууд