ads

ХБНГУ-н Берлин хотноо жил бүр зохион байгууллагддаг "Аи Ти Би Берлин” 2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 51 дахь удаагаа амжилттай зохион байгууллагдаж байна. Энэ жилийн хувьд "Монголын Аялал Жуулчлалын Холбоо" Монгол Улсыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцох ажлыг гүйцэтгэн оролцож байна.

“АЙ ТИ БИ БЕРЛИН 2017” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

Тус үзэсгэлэнд Монгол улсын засгийн газрыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын зөвлөх Д.Гансүх, МАЖХолбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх тэргүүтэй төлөөлөгч нараар ахлуулсан ажлын хэсэг мөн ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Болор нар Монгол Улсыг олон улсын аялал жуулчлалын салбарт сурталчлан таниулах үнэтэй үүргийг амжилттай биелүүлж ажиллаж байна. 

“АЙ ТИ БИ БЕРЛИН 2017” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

Үзэсгэлэнгийн үеэр ХБНГУ-ын Берлин хотын дарга ноён Михайл Мюллер, ХБНГУ-ын Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ирис Глайке, ‘Мессэ Берлин’ компаний дарга Кристиан Гёке, ХБНГУ-ын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Михайл Френцэл, ХБНГУ-ын аялалын холбооны Ерөнхийлөгч Норберт Фийбиг тэргүүтэй төлөөлөгч нар мөн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлтэнд оролцож Монгол улсыг онцолсон нь чухал ач холбогдолтой байлаа.

“АЙ ТИ БИ БЕРЛИН 2017” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

Тус үзэсгэлэнд ерөнхий зохион байгуулагч Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр тэргүүтэй ажлын хэсэг болон Монгол Улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөл болох МИАТ ХК, Ger to ger, Great Genghis and Expedition, Tsolmon Travel, Juulchin Tourism Corporation, New Juulchin, Nature Tours, Ar Mongol Travel, A Star Mongolia зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл уг үзэсгэлэнд монгол улсаа сурталчилан оролцож байна.

 “АЙ ТИ БИ БЕРЛИН 2017” ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

 Мөн тус үзэсгэлэнгийн үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Тогтвортой аялал жуулчлал ба Торгоны зам дагуу нутгийн иргэдийн оролцоо сэдэвт Торгоны замын сайд нарын 7 дугаар уулзалт амжилттай явагдаж өндөрллөө. Уг уулзалтын үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Монгол улсын их хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, БОАЖ-ын сайдын зөвлөх Д.Гансүх нар Монгол Улсыг төлөөлж оролцож байна. 


 

Хамтрагч байгууллагууд