ads

Японы "Риккио” их сургуулийн олон улсын аялал жуулчлалын ангийн оюутнууд Монголд өвлийн аялал жуулчлал хэр хөгжсөнийг судлах зорилгоор манай оронд долоо хоног аялжээ. Залуус морь болон нохой чарга, үхэр тэргээр аялан, цана, снөүбоардоор гулгаж, агуйтай танилцан, хайкинг хийх, оддын зураг авах, ховор амьтдыг дэргэдээс нь харах, малчин айлд туслах зэрэг сонирхолтой олон аяллыг богино хугацаанд туршсан байна. Монголд дулааны улиралд л аялахад тохиромжтой гэсэн нийтлэг хандлага гадаадынхан төдийгүй монголчуудын дунд байдаг. Тэгвэл дэлхийн олон оронд аялсан туршлагатай тэдгээр оюутан манай орны өвлийн өнгө төрх, нүүдэлчин ахуйтай танилцаж, спорт аяллын төрлүүдийг туршаад Монголд өвөл үзэж харах зүйл олон байдгийг мэдрээд буцжээ.

ЯПОН ЗАЛУУСТ МОНГОЛЫН ӨВӨЛ ТААЛАГДЖЭЭ

Энэхүү аяллыг хариуцан, зохион байгуулсан "Monreve” компанийнхан "Монголд өвөл аялахад бэрхшээлтэй, эрс хүйтэн гэж сүржигнэн, жуулчдыг үргээхийн оронд спорт аяллын төрлүүдийг хөгжүүлэх боломжтой гэдгийг сурталчилж, гадаадынханд мэдээлэл түгээх хэрэгтэй. Ингэснээр өвлийн аялал жуулчлал хөгжиж, үйлчилгээний байгууллага төдийгүй хувь хүн, малчин өрхүүд ч үүний үр шимийг хүртэх боломжтой” гэв.

Хамтрагч байгууллагууд