ads

Финландад Монгол гэрийг дууриалган хийсэн амралтын газар нээгджээ

Финландын хойд хэсэгт Монголын цаатан иргэдтэй ижил амьдралын хэв маягтай цаатангууд цаа маллан одоо болтол амьдардаг. Лэплэнд хэмээн нэрлэдэг энэ газар монгол гэрийн хэлбэр, дотоод заслыг дуурайлган хийсэн амралтын газар байгуулсныг www.amazingescapes.ch сайтаар сурталчилсан байна.

 

Энэ гэрт дөрвөн шөнө хоноход нэг хүний 6400 еврогийн үнэтэй юм байна. Гэр ариун цэврийн болон угаалгын өрөөтэй. Хойд туйлын үзэмж, туйлын туяаг харах боломжийг жуулчдад олгож байгааг сурталчилгаанд тодотгосон байна.



Хамтрагч байгууллагууд