ads

 


 

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилийн өмнөөс Хэнтий аймгийн Батноров суманд "Талын түмэн адуу”  адууны баярыг зохион байгуулж ирсэн билээ.  Тэгвэл энэ жилийн баяр энэ сарын 18, 19-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна.  

Одоогоор Солонгос, Франц, Швед зэрэг 10 гаруй орны жуулчин оролцохоо мэдэгджээ. Наадмын үеэр цан хүүрэг татуулсан өвлийн морьдын сүр жавхланг харуулж, уураг, булгианы тэмцээнийг адуучдын дунд зохион байгуулах юм байна.

"Талын түмэн адуу” адууны баяраар дараах арга хэмжээнүүд болно.

·         "Шургуу-2017” уран бугуйлч шалгаруулах тэмцээн

·         "Эрэмгий адуучин” уурга шүүрэх тэмцээн, эмнэг бугуйлах тэмцээн

·         "Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ?” дууны тэмцээн

·         Богино зайны морьдын бооцоотой уралдаан

·         Хөтөлгөө, ижил зүсмийн морьдын үзүүлбэр

·         Азарга гүйлгэх үзүүлбэр

·         Монгол баатруудын морьтон үзүүлбэр

·         Талын Тайга нохойн хурдны уралдаан, сайхан хөтөлгөөг шалгаруулах зэрэг тэмцээнүүд болно.

Тус наадмыг  БОАЖЯ, Төв аймгийн ЗДТГ,  МУИС-ийн Бизнесийн сургууль, Аялал жуулчлалын Ур чадварын төв хамтран зохион байгуулж байгаа юм.

 

Наадамдд сонирхсон хүн бүр очих боломжтой бөгөөд "Сүхбаатарын талбай”-н баруун талаас нийтийн автобус 18, 19-ны өглөө 08.00 цагаас иргэдэд үйлчлэх юм байна.

Хамтрагч байгууллагууд