313, 3rd Floor, Tuushin Building info@travelmongolia.org
Image
Working hours
09:00 - 18:00
Contact us
Image

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ АЖИЛ 50 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Энэ ондоо багтаан засварлалтын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газраас Монголын түүх соёл, өв уламжлалд тодорхой байр суурь эзэлдэг дурсгалуудаа тогтвортой хамгаалж, сэргээн засварлан хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилтыг тавин ажиллаж буй.

Богд хааны ордон музей бол Монголын ууган бөгөөд хамгийн баялаг сан хөмрөг бүхий түүх соёлын үл хөдлөх дурсгалт байгууламж юм. 1893-1903 онд барьсан тус музейд XVII-XX зууны үеийн Монголын хаант төр, шашин түүх, урлаг соёлын давтагдашгүй, хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг. 120 гаруй жилийн настай. 

Хамгийн сүүлийн бүрэн хэмжээний сэргээн засварлалт 1961-1962 онд хийсэн бөгөөд сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд жижиг хэмжээний сэргээн засварлах ажил хийж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний сэргээн засварлалт хийж байгаагүй юм. Энэ удаад Бурхдын сүм, Найдан сүм, Лавиран сүмүүдийг сэргээн засварлаж байна. Одоогоор Бурхдын сүмийн шалны дэр моднуудыг тавьж, шал шахахад бэлэн болжээ. Суулт өгсөн 3 баганын суурийг ухаж гаргасан. Мөн Найдан сүмийн дээврийн ваарыг хуулж, шинээр дээвэрлэх ажил хийж байна. 

Богд хааны ордон музейн сэргээн засварлалтыг Бүгд Найрамдах Энэтхэг Улс болон БНСУ-ын соёлын өв, уран барилга, архитектурын дурсгалыг сэргээн засварладаг, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг урьж авчран ажиллуулсан. Мөн Монголын мэргэжилтнүүд оролцсон. Ингээд тал талын тэргүүн туршлагыг шингээж, сэргээн засварлах арга зүй, бодлогоо боловсруулан ажиллаж байна. 

Эх сурвалж: www.montsame.mn

Image

Office address:

  • 313, 3rd Floor, Tuushin Building
    Ulaanbaatar, Mongolia
  • info@travelmongolia.org
  • +976-99072779

Social List