мэдээ

АЙ ТИ БИ Берлин 2020 олон улсын үзэсгэлэн цуцлагдлаа.

Жил бүр ХБНГУлсын нийслэл Берлин хотноо зохион байгуулагддаг аялал жуулчлалын тэргүүлэх үзэсгэлэнгийн нэг болох ITB Berlin Олон улсын үзэсгэлэн нь оролцогчдын тоо, ашиг орлого болон сэтгэл ханамжаараа дэлхийг тэргүүлдэг билээ. Тус үзэсгэлэнд 180 гаруй орны 10,000 гаруй оролцогчид 160,000 м2 талбайд оролцож ойролцоогоор 7 тэрбум евро эргэлддэг байна. Тус үзэсгэлэн нь энэ жилийн 03 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах байсан юм.
Түүнчлэн уг үзэсгэлэнтэй холбоотойгоор Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эрүүл мэндийн болон Эдийн засгийн яам ITB Berlin үзэсгэлэнг цуцлах болсноо 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр албан ёсоор мэдэгдсэн билээ. Берлин хотын Шарлоттенбург-Вилмерсдорф дүүргийн эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагад уг арга хэмжээг зохион байгуулахыг хатуу хориглож,яаралтай цуцлахыг даалгасан байна.
Уг шийдвэртэй холбоотойгоор үзэсгэлэнг зохион байгуулагч Messe Berlin компани нөхцөл байдалд уучлал хүсэн, бүрх оролцог байгууллагууд болон зочид, түншүүддээ хандан “Биднийг дэмжин байсан оролцогчид, зочид болон дэлхий дахинаа бидэнтэй хамтран ажилладаг хамтрагчидда талархал илэрхийлэн ирэх жил буюу 2021 оны 03 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн тэргүүлэгч аялал жуулчлалын үзэсгэлэнд та бүхнийг хүлээж байх болно” хэмээн нийтэлжээ.
Эх сурвалж: https://www.itb-berlin.com/Extrapages/HealthInfo/


Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org