Статистик




    Монгол оронд ирж буй жуулчдын дийлэнхи буюу 42,8% нь Монголын нүүдлийн ахуй, зан заншилыг танин мэдэхээр хүрэлцэн ирсэн байх бөгөөд манай улсын аялал жуулчлалын үйлчилгээг 13% нь маш сайн, 46% нь сайн, 20% нь хангалттай, 17% нь дунд, 4% нь муу гэж үнэлээд, улмаар нийт жуулчдын 76% нь Монгол Улсад дахин ирнэ гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл манай орны аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн, нөөц нь үзэсгэлэнт унаган байгальд нүүдэллэн амьдрах уламжлалт өв соёл, түүх болох нь харагдаж байна.

    Гэвч 2017 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадварын индекст оролцсон нийт 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдсэн байна.




АЖҮТ “Монгол улсад 2012 онд аялсан гадаадын жуулчдад явуулсан судалгааны тайлан” 2013 он УБ
World Economic Forum “The Travel & Tourism Competitiveness Report 2017” Geneva 2017



2019 оны эхний улиралд улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын 85.1 хувь нь буюу 75.4 мянга нь аялал, жуулчлалын зорилгоор зорчсон гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Улсаар нь авч үзвэл Хонгконг, Тайвань, БНАСАУ, БНСУ, ХБНГУ-ын жуулчдын орох урсгал өмнөх оноос өсөж, харин Австрали, Англи улсын жуулчдын тоо буурчээ. Үүнээс гадна давхардсан тоогоор 548.8 мянган иргэн 2019 оны эхний улиралд гадаадад зорчсоноос 72 хувь нь хувийн журмаар зорчсон байна. Жуулчдыг дагаж орж ирсэн мөнгөн урсгал оны эхний хоёр сард өссөн дүнгээр 26.8 сая ам.доллар хүрсэн байна.
Харин Монголоос гарсан урсгал үүнээс зургаа дахин өндөр буюу 175 сая орчим ам.доллар байгааг төлбөрийн тэнцлээс харж болох юм. Өвлийн улиралд гадаадын жуулчдаас орж ирэх мөнгөн урсгал бусад улиралтай харьцуулахад бага байдаг. Зуны улиралд ялангуяа 7, 8 дугаар сард аялал, жуулчлалын гарах урсгалаас орох урсгал нь илүү давдгийг өнгөрсөн оны тоон үзүүлэлтээс харж болохоор байна.
Мөн 2018 онд 529.3 мянган жуулчин хүлээн авсан бол өнгөрсөн жил 577,262 мянган жуулчин хүлээн авч жилийн дүнгээр 9 хувиар өссөн үзүүлэлттэй, аялал жуулчлалын салбарын орлого 2019 оны эцсийн байдлаар 607,213,369 сая ам долларт хүрч өмнөх оноос 10 хувийн өсөлттэй гарчээ.



Contact

  • Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
  • +976 -7000 7820
  • marketing@travelmongolia.org
    info@travelmongolia.org
Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org