Бүх Гишүүдийн хурал




МАЖХ нь аялал жуулчлалын салбарт ажиллагсадын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Монгол улсын хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн, үйл ажиллагаа олон нийтэд ил явуулах, гишүүдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалан, аялал жуучлалын эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийг холбож ажиллахад оршино. 2020 оны байдлаар МАЖХолбоо нь нийтдээ 200 гаруй гишүүдтэй болж өргөжсөн байна. Жилд нэг удаа Бүх гишүүдийн ээлжилт хурлыг 4-сарын 15-ны дотор зарлана. Хурлыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 51 болон түүнээс дээш хувийн саналаар эсвэл тухайн жилд татвараа төлсөн гишүүдийн 1/3-аас дээш хувийн саналаар МАЖХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулна.
Бүх гишүүдийн хурлыг Хурлын тэргүүлэгчид удирдан явуулна. Хурлын тэргүүлэгчид удирдан явуулна. Хурлын тэргүүлэгчдийг энгийн олонхийн саналаар Бүх гишүүдийн хурлаас батална.

Бүх гишүүдийн хурал нь дараах бүрэн эрхтэй .
1. МАЖХолбооны дүрэмд өөрчлөлт оруулах
2. МАЖХолбоог өөрчлөн байгуулах
3. Бодлого үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлах
4. Төсвийг батлах
5. Удирдах зөвлөл, Ерөнхийлөгчийг сонгох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх гэх зэрэг үүрэгтэйгээр оролцоно.

Dalai Tower Suite-703 UNESCO Str-31 Sukhbaatar-1 Ulaanbaatar 14230 Mongolia
+976 -7000 7820
marketing@travelmongolia.org info@travelmongolia.org
www.itm.travelmongolia.org www.travelmongolia.org