АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨ - МЕДАЛЬ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨ - МЕДАЛЬ

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨЛӨӨ” ШАГНАЛЫН ЖУРАМ 

НЭГ. ШАГНАЛ ОЛГОХ БОЛЗОЛ

1.1 Аялал жуулчлалын салбарт үр бүтээлтэй ажиллаж, тодорхой үр дүн гаргасан гадаад, дотоодын хувь хүнийг МАЖХ-ны шагнал “Аялал жуулчлалын төлөө” медалиар шагнана. Тэмдэгийг 100000 төгрөгийн шагнал дагалдах ба эх үүсвэрийг шагнагдаж буй байгууллага хариуцна.

ХОЁР. ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ, ТОДОРХОЙЛОХ

2.1  Шагналд нэр дэвшүүлэх саналыг нэр дэвшигчийн ажиллаж буй үндсэн байгууллага гаргах бөгөөд шагналд нэр дэвшигчийн үйл ажиллагааны болон ажлын үр дүнгийн талаар тодорхойлолт ирүүлнэ.

2.2 Шагналд нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

·         Байгууллагын албан тоот

·         Нэр дэвшигчийн анкет /Хавсралт 1/ Анкет татах

·         Нэр дэвшигчийн ажил байдлын тодорхойлолт /2 хуудсаас багагүй/


ij;Шагналын материалыг info@travelmongolia.org хаягаар илгээх ба МАЖХ-ны 70007820 утсанд залгаж мэдэглэнэ. 

Share :

Add New Comment

 Your Comment has been sent successfully. Thank you!   Refresh
Error: Please try again