ads

Сайн байна уу?

Монголын аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан та бүхэн аль хэдийн аяны дөрөөгөө жийн эх оронд минь орон орны жуулчидаа дагуулан аялалдаа гарсан байгаа бизээ. Баянхонгор аймаг нь 2018 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан монголын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүн, үзмэрийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй тур оператор компаниудын захирал, менежер, зохион байгуулагч нарыг оролцуулсан "ХОНГОР НУТАГТАЙ ТАНИЛЦАХ” аяллыг 06 сарын 04 – 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч салбарын ажлын ачаалал болон бусад тур оператор компаниудын саналыг үндэслэн ирэх намар 09 сарын 22-28-ны хооронд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Иймд та бүхэн ажил төрлөө зохицуулан монголын аялал жуулчлалын шинэ зах зээл ирээдүйтэй бүс нутаг болох хонгор нутагтай минь танилцах аяллыг хэвээр үлдээж байна. Дэлгэр намрын сайхан өдрүүдэд хамтдаа уулзацгаая.

Хүндэтгэсэн:

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал
Аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын албаны дарга С.Баярмагнай

 

ХОНГОР НУТГААС ИРСЭН ЗАХИДАЛ

 

Хамтрагч байгууллагууд